Хаврын улиралд нэн тохиромжтой савхин өмдийг ямар хувцастай, хэрхэн хослуулж өмсөх вэ
Нэг төрхөд олон савхин эд зүйлс хослуулах нь бүдүүлэг харагдах эрсдэлтэй байдаг ч тайван өнгөтэй загварууд сонгосноор энэ эрсдэлээс сэргийлэх боломжтой. Савхин өмд, гутал ба гар цүнхийг oversize свитерээр тэнцвэржүүлэн дээр нь сул эсгүүртэй тренч цув давхарлахыг бид зөвлөж байна.
Чөлөөт стильтэй куртка ба кет өмсөх нь төрхийг илүү тав тухтай, практикал харагдуулах бөгөөд beige өнгөнүүдийг уусган өмсөх нь загварын нарийн мэдрэмжийг илтгэх болно.
Дөрвөлжин хоншоортой гутал болон жийнсэн материалтай хүрэм сонгох нь бариу савхин өмдний тачаангуй өнгө аясыг бууруулах болно. Мөн цагаан футболка ба шар өнгийн торгон алчуур нь төрхийг илүү өнгөлөг сонирхолтой болгож өгнө.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт