Өөгүй сайхан зохисон гутал эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг агшин зуур нэмэгдүүлж өгдөг. Таны алхаа бүр загварын тайзан дээр яваа мэт хөнгөн бөгөөд итгэлтэй байхад тань зориулж бид маш загварлаг, бас хөнгөн гутлуудыг санал болгож байна
Жижи Хадидын өндөр өсгийт дээр ч, өвдөг давсан урт түрийтэй гутлан дээр ч хөнгөхөн үсэрч байгаа зургууд маш олон бүсгүйчүүдэд урам зориг өгөөд байна. Ийм зүйл байж болно гэж үү? Магадгүй Жижи шиг мэргэжлийн модельд энэ хялбархан зүйл байх. Гэхдээ өндөр өсгийтэй гутал өмсөөд хүссэн хөдөлгөөнөө хийхэд хөлд маш эвтэйхэн, яг л хүний биеийн нэг хэсэг шиг гутал зайлшгүй хэрэгтэй бөгөөд ямар ч эмэгтэй туршиж үзсэн алдаа гарахгүй байх ёстой.
Марио Тестиногийн авсан эдгээр Stuart Weitzman брэндийн шинэ улирлын цуглуулгын сурталчилгааны зураг фантази биш харин Жижигийн өөрийнх нь өдөр тутмын дасгалын дэглэм дээр суурилсан юм. Хурдан шаламгай фитнесийн хөдөлгөөнүүд, хүч тамир шаардсан боксын дасгалуудын алинд ч тэр хээнцэр бөгөөд дэгжин харагдаж байгаа нь гайхалтай.
Орчин үед эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй байхын төлөө хэт хичээсэн биш харин өөрийнх нь гоо сайхныг, амьдралын хэв маягийг нь улам тодотгож өгөх зүйлс хүсэх болсон. Үдэшлэг, тансаг зэрэглэлийн хүлээн авалт дээр, эсвэл ажлын байранд, гадаа гудамжинд яг л тийм өөртөө таарсан гутал, хувцас сонгож чадах юм бол тэр бүсгүй өөртөө бүрэн итгэлтэй байдаг. Тиймээс л бид энэ шаардлагыг хангаж чадах Stuarts Weitzman-ы шинэ цуглуулгыг онцолж байна.
Эдгээр гуталнуудыг өмсөж үзэхэд яг л харагдаж байгаа шиг ээ эвтэйхэн мэдрэмж төрүүлнэ. Үүнийг эсрэгээр нь "Танд мэдрэгдэж байгаа шигээр бусдад ч бас сайхан харагдана" гэж хэлж болох юм.
2016 оны шинэ цуглуулгад нь уландаа саатай тун дэгжин загвар багтсан бөгөөд энэхүү шинэлэг загварыг зөвхөн Stuart Weitzman-ээс харах боломжтой. Тиймээс үдэшлэг болоод онцгой үйл явдлуудад төгс дүр бүтээхээр зэхэж байгаа бүсгүйчүүд гоёлын загварыг нь сайтар ажиглаарай. Харин өдөр тутмын амьдралдаа тааруулж гутал сонгох гэж байгаа хүмүүст урт түрийтэй сонгодог гуталнууд болон бусад шинэ загваруудыг санал болгоё. Тансаг бас тачаангүй байдал таны мэдэлд бүрэн ирэх болно шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт