Зун цагийн оффисын хувцаслалт: Брюк өмдний оронд шоорт өмсөх нь

Шоорт ба пиджакны төгс хослол

30 градусын халуунд брюк өмд өмсөн ажилдаа явна гэдэг ажил хэрэгч харагдах давуу талаас илүүтэйгээр зовлон болж хувирдаг шүү дээ. Иймээс улирал солигдох мөчид оффисын хувцаслалтаа ч бас шинэчлэх нь зүйтэй юм. Харин зун цагт бидэнд пиджактай төгс зохицох, сонгодог эсгүүртэй шоорт тусална. Шоортонд олон давуу тал бий. Энэ нь мэдээж хэрэг нэгдүгээрт маш биед эвтэйхэн, хоёрдугаарт загварлаг, мөн гуравдугаарт хангалттай ажил хэрэгч хувцас юм.

Шоортны урт ямар ч байж болох ч, оффисын нөхцөлд илүү урт атлаа өвдөг давахгүй хувилбар нь зохистой. Гэхдээ мэдээж ажлын тань дресс-код богино шоорт өмсөхийг зөвшөөрдөг бол энэ нь бас нэгэн загварлаг сонголт юм. Пиджак ба шоортыг хэрхэн загварчилж болохыг Joseph, Thom Browne, Monse, Versace ордууд болон масс зах зээлийн Zara ба Mango брэндүүд харуулсан байгаа.

Buro.Mongolia

2018-06-07, 14:00