Зуны гол тренд болж буй шаахайг талх авахаар дэлгүүр гарахдаа, болзоонд явахдаа мөн улаан хивсэн дээр гарахдаа гээд хаана ч өмссөн тохиромжтой байх болно
Энэ хавар-зуны улиралд загварын тайзууд дээр унтлагын хэв маяг ноёрхсонтой холбогдуулан хамгийн загварлаг гутлаар угладаг шаахай тодроод байна. Атлас, арьс шир, үслэг эдлэл зэргээс хийгдсэн шаахайнуудыг богино тайралттай өргөн өмд, "slip" даашинз, пижам загварын хослол болон зуны нимгэн халат маягийн пальтотой хослуулан өмсөхийг санал болгож байна. Үслэг оруулгатай Gucci-гийн шаахай энэ зуны хамгийн эрэлттэй загвараар тодорч, одоо хүртэл хурдацтай борлуулагдаж байгаа бол, сүүлийн үед олны анхаарлыг Acne Studios-ийн Марокко улсын уур амьсгалтай этгээд загварын шаахай татах боллоо. Энэхүү шаахайг нүцгэн бие дээр өмссөн пиджактай хослуулж, The Rolling Stones аястай төрх бүрдүүлбэл хамгийн зохимжтой байх болно. Харин Balenciaga-гийн торон нэхээс бүхий романтик шаахайгаар өсгийтэй гутлыг орлуулж, үдшийн болзоондоо өмсөөрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт