Зурхайн орд нь хүний мөн чанар, зан байдлынх нь онцлогийг тодорхойлдгийг бид мэднэ. Тэгвэл эдгээрээс гадна ордуудыг насны ангилалд хуваадаг бөгөөд энэ нь тухайн ордод харьяалагддаг хүний оюун санаа болон дотоод ертөнцийнх нь насыг илэрхийлдэг байна. Тухайлбал, хонины орд хамгийн залуу ордод тооцогддог бол матрын ордныхон бага, залуу нас гэлтгүй нөхцөл байдалд үеийнхнээсээ илүү нухацтай ханддаг онцлогтой юм.
Түлхүүр үг: Гэнэн, хөдөлгөөнтэй, өөрийгөө нэгт тавьдаг.
Хонь бол хамгийн баяр хөөртэй ордод тооцогддог. Эдгээр хүмүүс нас ахисан ч өөрөөсөө бага насны хүүхдийн цовоо, сэргэлэн энергийг цацруулж, бүх зүйлд талархалтай ханддаг билээ. Мөн тэдний ертөнцийг гэгээлгээр харах өнцөг нь энгийн гэлтгүй бүх л зүйлийг онцгой мэтээр хүлээж авахад нь нөлөөлдөг байна.
Түлхүүр үг: Шинэ зүйлд суралцах дуртай.
Үхрийн ордныхон бага наснаас өсвөр нас хүртэлх хүмүүсийн оюун санааны байдлыг илэрхийлдэг билээ. Эдгээр хүмүүс яг л 7-14 настнуудын адил хүрээлэн буй орчноо сайтар анзаардаг бөгөөд өөрийн болоод гадаад ертөнцөд суралцаж, үргэлж шинэ зүйлүүдийг нээдэг байна. Тэдний ямарваа нэг зүйлээс үргэлж суралцаж явдаг энэхүү чанар нь амьдралд амжилт ололттой явахад нь тусалдаг билээ.
Түлхүүр үг: Хэв маяг, дүр төрхөө огцом өөрчилдөг.
Ихрийн ордныхныг бид маш сониуч зантай гэдгээр нь мэднэ. Тэдний анхаарал энэ ертөнцөд болж буй бүх зүйлд татагддаг. Энэ хэрээрээ тус ордныхны сэтгэл санаа дээш доош савлах нь элбэг билээ. Ийм учир ихрүүдийн дотоод ертөнцийг өсвөр настнуудаар тодорхойлдог байна.
Түлхүүр үг: Хамгаалалтын бүрхүүлээ бий болгодог.
Мэлхийн ордныхон 21-28 насны залуучуудыг төлөөлдөг. Эдгээр хүмүүсийн хувьд ажил, карьер болон гэр бүлийн тогтвортой, аюулгүй байдал юу юунаас илүү чухал юм. Мөн мэлхийнүүд өөрийн урьдаас тогтоосон төсөөлөл, шаардлагын дагуу гэр бүлээ бий болгох хүсэлтэй байдаг. Тэд дотнын хүмүүсээ харамгүй сэтгэлээр халамжилж, гүн сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэх дуртай.
Түлхүүр үг: Хэн гэдгээ ойлгосон. Юу чаддагаа мэддэг.
Арслангуудыг тодорхойлох гол шинж чанар нь өөртөө итгэх итгэл юм. Тэд “Намайг байгаагаар минь хүлээж ав. Эс бөгөөс яв” гэсэн зарчмыг баримталдаг. Ийм ч учраас тэд амьдралаас юу хүсэж буйгаа ойлгосон 30 орчим настнуудыг илтгэдэг. Арслангууд урдаа тавьсан зорилготой бөгөөд өөрийн мэдлэг, чадвараа өндрөөр үнэлдэг. Тэд хойш сууж, нуугдахыг хүсдэггүй, харин ч байдлыг гартаа авч, урагш тэмүүлдэг билээ.
Түлхүүр үг: Эрсдэлээ тооцож асуудлыг шийдвэрлэдэг.
Охины ордныхны дотоод ертөнц болон оюун санааг залуу нас дуусч, идэр үе эхэлсэн 35-42 насны ангиллаар төсөөлж болно. Газар махбодтой эдгээр хүмүүс нь маш гярхай бөгөөд хүмүүс тэдэнд төвөггүй итгэл хүлээлгэдэг онцлогтой. Мөн охины ордныхны цэгцтэй байдал, практикт суурилсан амьдралын хэв маяг нь аливаа чухал шийдвэрийг эрсдэл багатай, хурдан гаргахад нь тусалдаг юм.
Түлхүүр үг: Хайртай хүмүүсээрээ хүрээлүүлэхийг зорьдог.
40 гарсан хүмүүсийн дийлэнх нь олон зөрчилдөөнтэй тулгарч, амьдралын томоохон шалгууруудыг даван туулж, харилцааны төрөл бүрийн чадваруудыг эзэмшсэн байдаг. Тэгвэл жинлүүрийн ордныхон яг л эдгээр насны хүмүүсийн онцлогийг өөртөө шингээсэн билээ. Мөн тэд бүх анхаарлаа хамтрагчдаа зориулдаг ба хайр дурлалын харилцаагаа карьер, найзуудаасаа дээгүүр тавьдаг.
Түлхүүр үг: Дасан зохицох чадвартай.
Дийлэнх хижээл настнуудын ажил, амьдрал өөрчлөлтүүдээр дүүрэн байдаг (олон арван жил хийсэн ажлаа дуусгаж, хагацалтай тулгарах гэх мэт). Тиймдээ ч ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай хилэнцийн ордныхныг энэ насны хүмүүсээр төсөөлж болно. Мөн 49-56 настай хүмүүсийн хувьд амьдралын өөр нэг бүлэг нээгддэгийн адил хилэнцүүд ч мөн шинэ зүйл туршиж, шинэ хоббитой болох сонирхолтой билээ.
Түлхүүр үг: Нөөц, бололцоогоо нийтийн эрх, ашгийн төлөө зориулдаг.
56-63 настнууд болон нумын ордныхны нийтлэг шинж чанар нь тэд нийгмийн хэм хэмжээ, ажил мэргэжлийн хариуцлагаас ангид болж, оронд нь хувийн болон бүх нийтийг хамарсан асуудалд санаагаа чилээдэгт оршдог. Иймд нумууд хэвшмэл ойлголтоос гадуур, чөлөөтэй сэтгэж, дэлхийг хамарсан асуудалд өөрийгөө зориулдаг. Ерөнхийдөө тэд эрх чөлөөг хамгаас их дээдэлдэг билээ.
Түлхүүр үг: Өөрийн байр сууриндаа бат итгэлтэй.
Матрын ордныхны оюун санаа 63-70 насны ангилалд харьяалагдана. Тэд аливаа ажлын аргачлалыг амархан олж, тууштай гүйцэтгэж, хэрэгцээгүй зүйлд сатааралгүй, гагцхүү зорилгоо харан урагшилдаг чанаруудтай тул оюун санааг нь энэхүү насны ангилал төлөөлдөг юм. Мөн матрууд ямар нэг ажлын ард гарахдаа нөөц, бололцоогоо хэрхэн зөв хуваарилахаа сайн мэддэг.
Түлхүүр үг: Хүмүүнлэг байдлыг түгээж, нийгмийн ухамсрыг дээшлүүлэх тал дээр анхаардаг.
Хумхуудын дотоод ертөнц, оюун санаа 70-77 настай. Тиймээс тус ордныхон хүрээлэн буй орчноо хүмүүст, ялангуяа залуучуудад ээлтэй болгохыг зорьдог. Түүнчлэн энэ ордныхон нийгмийн сайн сайхан руу чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж, алхам бүртээ хариуцлагатай ханддаг билээ.
Түлхүүр үг: Аливаа зүйлийн зүй тогтлыг нь ойлгодог.
Загасны ордныхон хамгийн өндөр буюу 77-84 насны ангилалд харьяалагдана. Тэд аль болох тав тухтай, чимээгүй орчинд байхыг эрмэлздэг. Түүнчлэн загаснууд нөхцөл байдлыг сайн ойлгож мэдэрдэг бөгөөд хүнд мэргэн зөвлөгөө өгөх чадвартай билээ. Найзууд, ойр дотнын хүмүүс нь ч тэрхүү чанарыг нь мэддэг ба үргэлж талархаж явдаг байна. Мөн тус орд нь ус махбодтой тул өөрчлөлтийг, тэр дундаа хөгшрөлтийн процессыг тайван хүлээж авч төвөггүй даван туулдаг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт