2020 онд дэлхий дахинд танилцуулагдсан энэхүү загвар нь хамгийн бат бөх бөгөөд бартаат замд хамгийн тав тухтай автомашин гэгддэг. Defender 130-ын хувьд хамгийн том давуу тал нь 8 хүний суудалтай ба суудал хоорондын зай илүү өргөссөнөөр алс холын аялалд ч тав тухаа алдахгүй зорчих боломжийг бүрдүүлсэн. Уг автомашин нь D7X (Defender 7 Extreme) 1 Monocoque гэх нэг цул рамтай, их биед нь залгаас байхгүй тул Land Rover-ын бусад машинаас гурав дахин бат бөх юм.
Land Rover брэндийн шинэчлэгдсэн хүчтэй хөдөлгүүрийн хувьд урагшаагаа найман шатлалт автомат хурдны хайрцагтай, бензин болон дизель түлшний сонголттойгоор 2.0 литрийн 300 морины хүчтэй дөрвөн цилиндртэй, эсвэл Mild Hybrid 3.0 литрийн 6 цуваа цилиндртэй 400 морины хүчтэй гэсэн хоёр төрлийн сонголт бүхий хөдөлгүүртэй.
Mild Hybrid хөдөлгүүрийн онцлог нь шатахуун зарцуулалтыг багасгаж турбод хүч нэмэх үүрэгтэй. Давуу тал нь 6г/км нүүрс хүчлийн хийг багасгаж өгснөөр байгаль орчинд ч мөн бохирдол бага үүсгэж байгаа юм. Хот дотор 13-16 литр, шулуун замд 7-8 литр түлш зарцуулах ба 90 литрийн банкны багтаамжтай.
Энэхүү автомашины их бие хий нумын тусламжтайгаар газраас нийт 29.1 см хүртэл өргөгдөх бөгөөд ямар ч гадаргууд тулахгүй явах чадвартай. Terrain response буюу зам сонголтын ухаалаг систем нь автомашины тохиргоог ухаалгаар өөрөө тохируулж явах боломжтой. Тухайлбал урд бампер нь 38 градус, хойд бампер нь 40 градус, элгээрээ 28 градус хүртэлх өнцгийн налуугаар саадгүй явна. Иймээс энэ нь Монголын хэрэглэгчдэд хамгийн сайн таарах, бартаат замд явахад тохиромжтой хэмээгдэж буй.
Facebook: Land Rover
Instagram: @landrover_mongolia
Вэбсайт: www.landrover.mn
Утас: 75753911
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт