Өнөөдрийн онцлох бичлэг: Жастин О’Ши селфи хийхийг зааж байна

Мэргэжлийн “селфичин”

Mercedes-Benz компани Fashion Creatives цувралынхаа шинэ дугаарыг танилцууллаа. Гол дүрд Brioni-гийн шинэхэн бүтээлч захирал Жастин О’Ши

Mytheresa.com интернет дэлгүүрийн бараа сонголтын захирлаар ажиллаж байсан street style од Жастин О'Ши өнөөдрийн байдлаар Италийн алдарт Brioni брэндийн бүтээлч захирлын суудлыг эзлээд байгаа билээ. Тэр саяхан Mercedes-Benz компаниас гаргадаг загварын цуврал нэвтрүүлэгт оролцож, өөрийгөө селфиний мэргэжилтэн гэдгээ харууллаа. Уг бичлэгт нэвтрүүлгийн хөтлөгч, загварын блогер Жейн Мин амжилтгүй селфиний муу үр нөлөөг засах зорилгоор О'Ши-тэй уулзаж, түүний туслалцааг хүсэх болно. Харин О'Ши селфи авагдах орчныг сайтар шалгаж, өдрийн гэрэл сайн туссан байх ёстойг онцолж, илүү сайхан зураг авахад туслах селфи стик гарган ирж, асуудлыг шийднэ.

 

Buro.Mongolia

2016-05-23, 10:00

  • Зураг: