Ральф Лорены цуглуулга дах ретро Bugatti

Саяд ганц бий

Та дизайнер Ральф Лореныг алдартай автомашин цуглууулагч гэдгийг мэдэх үү?

Алдарт дизайнер Ральф Лореныг загвар зохион бүтээгч гэдгээр нь хүн бүр мэддэг ч ретро автомашин идэвхтэй цуглуулагч гэдгийг нь тэр бүр мэддэггүй. Түүний гараажид маш ховор, тансаг зэрэглэлийн төрөл бүрийн машинууд бий. Тухайлбал, 1930 оны Mercedes-Benz SSK "Count Trossi", 1954 оны Ferrari 375 Plus, 1955 оны Porsche 550 Spyder, 1920 онд үйлдвэрлэсэн Bentley "Blower" гэх мэт автомашины хорхойтнуудын шунлыг хөдөлгөсөн ховор бүтээлүүд Ральф Лорены цуглуулгад байдаг.

Гэхдээ энэ дундаас хамгийн ховор бөгөөд анхаарал татаж байгаа машин нь 1938 оны Bugatti Type 57SC Atlantic Coupe юм. Учир нь энэхүү машин дэлхийд ердөө хоёрхон ширхэг л үлдсэн. Bugatti Type 57SC Atlantic Coupe нь жинхэнэ урлагийн бүтээл бөгөөд автомашин цуглуулагч бүр өөрийн цуглуулгадаа авахыг хүсдэг хүлэг юм. Бүхэлдээ гөлгөр, хар өнгөтэй, налуу хэлбэртэй энэхүү ретро футурист загварын машин нь найман цилиндрын хөдөлгүүртэй ба цагт 200 км хүртэл хурдалж чадна. Ямартаа ч, алдарт дизайнер загварын ертөнцөд төдийгүй автомашин дээр ч нарийн мэдрэмжтэй гэдэг нь түүний цуглуулгаас харагдаж байгаа юм.

Buro.Mongolia

2016-05-10, 11:00

  • Зураг: