Технологийн дэвшилтэт шийдлүүд, тав тух, тансаг бас минимал дизайнаараа дэлхийн тансаг зэрэглэлийн автомашинуудын тоонд зүй ёсоор багтдаг шинэ Range Rover Монголд нээлтээ хийлээ. 50 жилийн туршид тасралтгүй шинэчлэл хийж 2021 онд тав дахь үеийн шинэ Range Rover-ыг танилцуулсан даруй энэхүү загвар нь дэлхий дахинд хамгийн эрэлттэй автомашинуудын нэгт багтах болсон билээ. Таны харах, хүрэх бүхий л мэдрэхүйд орчин үеийн тансаг байдлыг мэдрүүлэхээр бүтээгдсэн энэхүү загварыг бүгдээрээ харцгаая.
Танилцуулах арга хэмжээ нь Land Rover брэндийн үзэсгэлэнгийн танхимд болсон бөгөөд зочдыг хаалгаар орох агшинд сонгодог хөгжим эгшиглэж, Range Rover-ын шинэ Sunset Gold өнгөтэй зохицсон цагаан болон шаргал өнгийн орчныг үүсгэсэн байлаа. Арга хэмжээг нээж "Старчейз Автомотив Лимитд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ноён Крэйг Врайт "Та бүхний удаан хүлээсэн шинэ загварыг өнөөдөр танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Дэлхий нийтээрээ автомашины үйлдвэрлэл болон тээвэрлэлтэд удаашрал үүсээд байгаа энэ цаг үед Land Rover брэндийн хувьд бүтээгдэхүүнээ тасралтгүй үйлдвэрлэн хэрэглэгч та бүхний гарт хамгийн боломжит хугацаанд хүргэхийг зорин ажиллаж байна. Ингээд шинэ загвар маань та бүхний төсөөлж байснаас ч илүү сэтгэлд тань нийцэх байх гэдэгт итгэж байна" хэмээсэн юм.

Хүсэн хүлээсэн мөч ирж автомашиныг танхимд орж ирэх үед Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн чуулгын хамт олон сонгодог хөгжим эгшиглүүлж, зочид халуун дулаан уур амьсгал дунд шинэ автомашинтай танилцлаа. Шинэ загварын хувьд олон өөрчлөлтүүд хийгдсэн бөгөөд орчин үеийн тансаг хэв шинжийг агуулсан минимал экстерьерээс эхлээд өөр ямар ч автомашинд байхгүй технологийн шийдлүүдийг өөртөө багтаажээ. Гол шинэчлэлүүдээс дурдвал:
Та автомашины дэлгэрэнгүй мэдээллийг www.landrover.mn веб хуудаснаас, мөн 7575-3911 дугаараар холбогдон авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт