Түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан шинэ автомашинаар Bugatti "La Voiture Noire" тодорлоо
"Geneva Motor Show-2019" шоуны үеэр танилцуулагдлаа
Дэлхийн хамгийн нэр хүндтэй авто шоуны нэг болох Geneva Motor Show яг одоо Швейцарын нийслэл Женев хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү шоуны үеэр танилцуулагдсан шинэ загварын Bugatti автомашин 16,7 сая еврогоор худалдаалагдаж, бүх цаг үеийн хамгийн өндөр үнээр зарагдсан шинэ автомашин боллоо.
Bugatti брэндийн домогт "Type 57" загвараас бүтээлч санаа авсан "La Voiture Noire" хэмээх загварын их бие болон бусад эд ангиудыг carbon fibre буюу нүүрстөрөгчийн мяндас хэмээх маш хөнгөн атлаа бат бɵх чанартай материал ашиглан бүтээсэн байна. Техникийн үзүүлэлтийн хувьд 1500 морины хүчин чадалтай 16 цилиндр бүхий найман литрийн багтаамжтай хөдөлгүүртэй ба цагт 420 км газар туулах чадалтай ажээ.
Bugatti брэндийн ерөнхийлөгч Стефан Винкельман La Voiture Noire загварыг "Лимузин машиныг санагдуулам тансаг, тав тухтай атлаа, өндөр хүчин чадалтай спорт машин" хэмээн тодотгосон юм. Түүнчлэн брэндийн зүгээс "La Voiture Noire" загварыг худалдан авсан хүний тухай мэдээллийг нууцалж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт