Архитекторууд 3D хэвлэгч машин ашиглан байшин бүтээлээ

Орон сууцны хүртээмжгүй байдлыг шийдвэрлэнэ

Хоол, ус, орон байр бол хүний үндсэн гурван хэрэгцээнд тооцогддог. Гэсэн хэдий ч дэлхийн 1,2 тэрбум хүн орон сууцаар хангагдаж чадахгүй байгаа гэдгийг World Resources Institute мэдэгдсэн билээ. Тэгвэл орон сууцны хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор барилгын технологийн ICON нэртэй компани нэгэн дэвшилтэт шийдлийг танилцуулсан байна.

Тодруулбал тус компани Vulcan нэртэй 3D хэвлэгч машины тусламжтайгаар 12-24 цагийн дотор, 60 м2 цементэн байшин хэвлэжээ. Одоогийн байдлаар ийм төрлийн байшинг хэвлэхэд 10,000 ам.доллар шаардагдаж байгаа юм. Гэсэн хэдий ч ирээдүйд тус компани байшингийн үнийг 4,000 ам.доллар хүртэл бууруулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ онцолжээ.

ICON компанийн 3D хэвлэгч машинаар бүтээсэн орон сууцанд зочны өрөө, унтлагын өрөө, угаалгын өрөө, тэр ч бүү хэл жижиг хэмжээтэй тагт багтсан байна.

Одоогоор ICON компанийн энэхүү төсөл туршилтын шатандаа явж байгаа бөгөөд тун удахгүй тэд эхний ээлжинд Сальвадорын иргэдэд зориулан байшин барьж өгөхөөр болжээ.

Buro.Mongolia

2018-03-19, 12:00

  • Зураг: