Интерьер, архитектур сонирхогч уншигчиддаа бид энэ удаа Тайландын party / space / design студийн дизайнеруудын хийсэн, зөөлөн чихэр санагдуулам төрхтэй Shugaa амттаны баарыг танилцуулъя
Амттаны баар зочноо ямар орчинтой угтвал зохимжтой вэ? Яг л зөөлөн чихэр санагдуулам өнгө, төрхтэй орчин байвал хүмүүсийн аппетит илүү хөдлөж болох юм. Тэгвэл энэ газар гааны ногоон өнгө, цайвар шар, бүдэг ягаан гээд амттанд л баймаар өнгөнүүдийг хослуулжээ. Гадна талын шилэн фасаднаас мөн дотоод интерьерыг бүхэлд нь харж болохоор тул дэргэдүүр өнгөрөх олон хүнийг урин дуудахуйц харагдана. Мөн тэндхийн хамгийн сонирхол татам зүйл нь мод болон акрилаар хийсэн дугариг шат юм. Дээд давхраас гол танхим бүхэлдээ харагдах бөгөөд хоёр давхарт амттанаа тухтайхан зооглох тусгай хэсгийг ч гаргаж өгчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт