Дэлхийн хамгийн том онгоцны буудал тун удахгүй нээлтээ хийнэ

Бээжин хотноо

Хятад улсын нийслэл Бээжин хотноо Дэлхийн хамгийн том онгоцны буудал энэ есдүгээр сард нээгдэхээр боллоо. Zaha Hadid Architects болон ADP Ingeniérie архитектурын компанийн хамтран байгуулж буй Дасин онгоцны буудал 700 мянган м.кв талбай эзлэх ба жилдээ 45 сая зорчигч хүлээн авах, цагт 300 нислэг үйлдэх хүчин чадалтай байна.

Дасин онгоцны буудал нь Бээжин хотын төв болон Хэбэй муж, Тяньжинь хот руу хүрэх өндөр хурдны галт тэрэгтэй байх ба ингэснээр зэргэлдээх хотуудын хөгжилд онцгой хувь нэмэр оруулна гэдгийг Дасин төслийн удирдагчид онцолсон юм. Дизайны хувьд Zaha Hadid Architects-ийн илэрхийлэл болсон футуристик хэв маягтай ажээ.

Сонирхуулахад Zaha Hadid Architects архитектурын компанийн хувьд энэ нь анхны онгоцны буудлын төсөл болж байгаа юм. Тэд мөн ирэх онд Энэтхэгийн Мумбай хотын онгоцны буудлын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ.

 

 

Buro.Mongolia

2019-08-27, 18:00