Дотроос нь харцгаая: Facebook компанийн Калифорни дахь шинэ оффис
"MPK 21"
Facebook компани Калифорни мужийн Пало-Алто хотод төв оффисын өргөтгөлөө барилаа. 15 төрлийн инсталляци, таван ресторан, 2000 гаруй хүн хүлээн авах чадалтай танхим зэргийг багтаасан "MPK 21" нэртэй оффисын зураг төслийг алдарт архитектор Фрэнк Гери гаргажээ. Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүч, ундны усыг ахин боловсруулах систем зэргийг ашигласнаараа байгаль орчинд ээлтэй барилгаар тодорсон төдийгүй ажилчдын эрүүл, тухтай байдалд зориулан 200 гаруй мод суулгажээ.
Өдгөө 89 настай архитектор Фрэнк Генри Facebook компанийн "MPK 20" төв оффис, Instagram-ийн Манхэттен дахь оффисын зураг төслийг гаргасан юм. Тэрбээр "Архитектор байна гэдэг амар ажил биш ч, Facebook шиг үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах нь үргэлж гайхамшгийг бий болгодог" хэмээн төслийн тухай дурджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт