Барселон хотоос гаралтай Amarist Studio “Too much? II” гэдэг кофены ширээ зохион бүтээжээ
"Too much? II" гэх нэртэй энэхүү ширээн дотор мөнгөн дэвсгэртүүд шатаж байна. Ширээн дээрх асч буй галд нь гараа ойртуулбал түлчихэж орхих жинхэнэ гал боловч уран бүтээлчид мөнгөн дэвсгэртүүдийг гар аргаар зурж бүтээжээ. Ширээг ган, шил болон модоор урласан бөгөөд цаас, модны давирхай болон будгаар еврог дууриалган хийжээ.
Барселеоны Amarist Studio ба дизайнер Алехандро Монго нарын хамтарсан энэ шинэ төсөл нь мөнгөний тогтворгүй, хувирамтгай байдлыг илэрхийлэхийг зорьсон аж. Тэд өмнө нь куб хэлбэрийн ширээн дотор мөн л мөнгөн дэвсгэртүүд хийгээд шатааж байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт