Яг л Уизлигийн гэр бүлийнх шиг
Харри Поттерын тухай кинонд Рон Уизлигийн гэрт гэр бүлийнх нь гишүүд хаана байгааг заадаг нэгэн шидэт ханын цаг гардгийг та санаж байна уу? Тэгвэл энэхүү "шидэг" цагийг DC Creatives старт-ап компани бодит амьдрал дээр хэрэгжүүлжээ.
"Eta Clock" гэх энэхүү цаг нь ид шидийн биш, харин орчин үеийн технологийн тусламжтайгаар ажилладаг юм. Уг төхөөрөмж нь ухаалаг утасны апптай холбогдон ажиллах ба гэр бүлийн гишүүдийн байрлаж буй газрыг ханын цаг хэлбэрээр харуулдаг байна. Жишээ нь "гэр", "ажил", "спорт заал", "сургууль" гээд та дотнын хүмүүсийнхээ байгаа байршлыг маш тодорхой харах боломжтой юм.
Одоогийн байдлаар "Eta Clock" цаг нь Kickstarter тавцан дээр мөнгө цуглуулж байгаа бөгөөд 2018 оны долоодугаар сар гэхэд хэрэглэгчдийн гар дээр очихоор төлөвлөгдөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт