Kinfolk сэтгүүл Копенхагенд үзэсгэлэн гаргажээ

Хэвлэлийн хүрээнээс гарлаа

Амьдралын хэв маягийн томоохон сэтгүүлүүдийн нэг болох Kinfolk өөрсдийн галерейг Данийн нийслэлд нээжээ. Одоогоор сэтгүүлийн редакцийн байр ч мөн энд байрлаж байгаа юм байна

Энэхүү үзэсгэлэнгийн хамгийн анхны үзмэрүүдээр өндөр технологоор бүтээгдсэн, өвөрмөц, тод, Европ дизайны хэв маягтай шилдэг эд зүйлс тодорчээ. Жишээ нь үзэсгэлэнд танилцуулагдсан 15 үзмэр дунд компьютерын программаар хийсэн буйдан, орон зайг тусгаарлах зориулалттай өнгө, өнгийн гүйдэг хаалт, төмөр утсаар хийсэн сандал зэрэг эд зүйлс оршиж байгаа. Энэхүү үзмэрүүд нь Европын орчин үеийн дизайн хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харуулах зорилготой гэнэ. Үзэсгэлэнгийн орон зайд ихэвчлэн Данийн дизайнеруудын бүтээл дэлгэгдсэн байлаа. Харин үзэсгэлэн зөвхөн тавилгаас бүрдээгүй бөгөөд энд мөн гэрэлтүүлгийн болон дотоод засал чимэглэлийн эд зүйлс ч багтжээ.

Buro.Mongolia

2016-06-30, 16:00

  • Зураг: