Контемпорари уур амьсгалтай
Барселонд байрлалтай гэр ахуйн аксесуар үйлдвэрлэгч Octaevo брэнд Эртний Грек болон Ромын бурхдаас сэдэвлэсэн керамик аяга, тавагны цуглуулга худалдаанд гаргалаа. Эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Аполло, Ромын домогт өгүүлэгддэг анхдагч байхын бэлгэ тэмдэг Янус, муу зүйлсээс хамгаалагч Назар хэмээх нүд хэлбэрийн сүлд зэргийг орчин үеийн, контемпорари уур амьсгалд оруулан дүрсэлжээ.
Газар дундын тэнгис, Ойрх Дорнодын улс орны домгуудаас сэдэвлэсэн энэхүү цуглуулга хэрэглэж буй хүндээ аз жаргал мэдрүүлнэ гэдгийг Octaevo брэндийн үүсгэн байгуулагч Марсел Баер онцолсон юм. Түүнчлэн бурхдын зурагтай ваар, бичгийн хэрэгсэл, эко тор зэргийг Octaevo брэндийн вебсайтаас худалдаж авах боломжтой аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт