Хэмжээ хамаагүй
Амьдрахад шаардлагатай бүхнийг багтаасан тохилог бичил орон сууцны төсөл Нью-Йоркд хэрэгжлээ
Дараа жилийн эхээр Нью-Йорк хотод тохилог жижиг орон сууцны төсөл нээлтээ хийх гэж байна. nARCHITECTS студийн архитекторуудын бодлоор жижиг хэмжээтэй орон сууц огтхон ч асуудал биш гэнэ. Ая тухтай амьдралд шаардлагатай бүхнээр тоноглосон эдгээр байрнууд харин ч эсрэгээрээ илүү амар аж. Энэхүү есөн давхар барилга нь нийт 55 орон сууцнаас бүрдэх бөгөөд байрнууд 110 м2-с ихгүй хэмжээтэй байна. Түүнээс гадна шинэ барилгад "бүх зүйл хамрагдсан" гэх зарчимтай тул спорт танхим, тогтмол цэвэрлэгээ, хувцас угаалгын газар болон унадаг дугуйн зогсоол гэх зэрэг цогц үйлчилгээтэй байх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт