Бразилийн дизайнерууд шинэхэн Olga Nur рестораны төсөлд зориулж өвөрмөц нарийн модон унжлага бүтээжээ. Arquitetos Associados компанийн бүтээлийг сонирхоцгооё
Бразилийн жаргалтай газруудын нэг Белу-Оризонти сүүлийн үед шинэлэг нээлтүүдээр анхаарал татсаар. Тэнд Casa Cor вилланаас өөр сонирхолтой бүтээл дахиж мөддөө гарахгүй мэт санагдаж байсан ч саяхан Бразилийн зүүн өмнө зүгт Olga Nur гэх онцгой зоогийн газар нээгджээ. Маш тайван, тухлаг орчинтой энэ газрын дээврийг 80000 ширхэг нарийн модон унжлагаар бүтээсэн байна. Адармаатай ч гэлээ нарийн ур дүй гаргаж хийсэн энэхүү шийдэл нь рестораны амтат хоол, чанартай үйлчилгээтэй нэгдэн сэтгэл татам болжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт