Өнгө будгийг тодорхойлогч Pantone уламжлал ёсоор ирэх жилийн голлох өнгөнүүдийг нэрлэлээ
2016 онд хоёр пастел өнгө хит болох нь ээ. Магадгүй хүмүүс энэ хоёр өнгийг хоорондоо ялгагдах зүйлгүй гэж бодож байж болох ч Pantone-ы зүгээс тэдний онцлогийг маш оновчтойгоор тодорхойлжээ.
Rose Quartz гэх өнгө нар жаргах цагийн сайхан дурсамж, хацар дээрх ягаавтар туяа, хаврын цэцэгсийн дэлбээ зэргийг илтгэнэ. Харин Serenity өнгө нэрнээсээ эхлээд л тогтуун, амарлингуй байдлыг шууд дүрсэлж байна.
Дээр дурдсан Pantone өнгөнүүдийг ашиглан Thomas Pink компани (LVMH группын харьяа) шинэ цуглуулга гаргасан байна. Эдгээр Rose Quartz, Serenity өнгөтэй цамцнуудыг он гарсны дараа Thomas Pink-ийн дэлгүүр болон онлайн худалдаанаас авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт