Өнгөрсөн Женевын авто үзэсгэлэн дээр Япон хэв маягаар дотор заслыг нь гүйцэтгэсэн Rolls-Royce Serenity Phantom гэх шинэ загвараа олон нийтэд толилуулжээ
Гараар зурсан зураг, өндөр ур чадвар бүхий хатгамалтай даавуун дотор засал нь Жунихито гэж нэрлэдэн бүсгүйчүүдийн Жунихито гэж нэрлэдэг үндэсний олон давхар өмсгөлтэй адил харагдана. Rolls-Royce-ын Phantom Series II цувралын автомашины шинэ дотор заслыг онцгой эрх бүхий, урлагийн дээд зэргийн мэдрэмжтэй хүнд зориулжээ. Бүрээсэнд гар аргаар Smoke Green гэж өнгөөр тусгайлан будуулсан торго оржээ. Хатгамал нь интоор жимсний модыг дүрсэлж дотор талын самбаруудыг чимэглэсэн байна. Самбар тус бүрийг ийнхүү нарийвчлан чимэглэхэд барагцаагаар 600 цаг ордог гэнэ. Энэхүү найман цилиндр бүхий хөдөлгүүртэй урлагийн бүтээлийн үнэ ойролцоогоор 1 сая ам.доллар юм байна.
2015-07-02, 21:17
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт