Халуун дулаан орчинтой Pano Brot & Kaffee кафе

Аяга кофе

Штутгартын Pano Brot & Kaffee бүх талаараа дулаан уур амьсгал төрүүлэхүйц гайхалтай сайхан интерьерийг Dittel Architekten дизайны студиэр хийлгэжээ

Энэ кафег юу тийм дулаан харагдуулж байна вэ гэвэл нэгдүгээрт өнгө, бүр тодруулбал дотоод заслын материалууд нь нүдэнд дулаахан харагдана. Кафены шал, сандал, шүүгээ гээд бүхий л зүйлийг нь модоор хийжээ. Харин интерьерийн хамгийн гол чимэг болсон зүйл нь царс модоор хийсэн 5 метрийн урт ширээ юм.

Олуулаа сууж оройн зоог барих, эсвэл тэмдэглэлт баяр тэмдэглэж болохуйц урт вандан ширээний дээр шинэ жилийн гацуурны тоглоом мэт бөмбөлөг байрлуулсан нь сонирхолтой харагдана. Мөн хуучирсан мэт харагдах ч маш сайн арьсан буйдангууд тойруулан тавьсан нь улам бүр тав тухтай сэтгэгдэл төрүүлнэ. Pano Brot & Kaffee интерьер дизайнаасаа гадна маш онцгой цэстэй. Энд ирсэн зочдод тогооч нар бүхэлдээ органик, орон нутгийн хөрсөнд ургасан шинэхэн ногоогоор зоог бэлтгэн өгдөг. Энэ кафед зул сарын өмнөхөн найзуудтайгаа уулзан, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд тохиромжтой ажээ.

 

Б.Амина

2015-10-30, 12:00

  • Зураг: