Скарлетт Йоханссон, Донателла Версаче ба бусад
Жил бүрийн Нью-Йоркийн загварын долоо хоногийн өмнө amfAR хандивын сан дуудлага худалдааны гала үдэшлэг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг тэд ДОХ-той тэмцэхэд зориулдаг юм. Өчигдөр Нью-Йорк хотын Cipriani Wall Street ресторанд болсон amfAR сангийн үйл ажиллагаанд супер моделиуд, дизайнерууд, кино одууд цугларч өөрсдийн хувь нэмрийг оруулжээ.
Энэхүү гала үдэшлэгт Адриана Лима, Алессандра Амбросио, Хайди Клум, Иман, Наоми Кэмпбелл, Барбара Палвин зэрэг супер моделиуд мөн дизайнер Донателла Версаче, жүжигчин Скарлетт Йоханссон нар хүрэлцэн иржээ. Энэ үдэш дуучин Элли Голдинг өөрийн уран бүтээлээсээ толилуулж, онцгой уур амьсгалыг бүрдүүлсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт