Дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг American Music Awards 2022 шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Microsoft театрт амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Арга хэмжээг Уэйн Брэди хөтлөн явуулж Pink, Дав Кэмерон, Кэрри Андервуд, Bebe Rexha болон бусад дуучид өөрсдийн уран бүтээлээ толилуулсан юм. Мэдээж хэрэг шагнал гардуулах наадам албан ёсоор эхлэхээс өмнө улаан хивсний ёслол болж, алдартнууд өөрсдийн бүрдүүлсэн үдшийн төрхөө камерын өмнө мөнхлөн үлдээсэн билээ. Тэдний дунд өнгөлөг, гялалзсан, нэвт гэрэлтсэн гээд нүд баясгам төрхүүд зонхилжээ. Ялангуяа Machine Gun Kelly-гийн Dolce & Gabbana брэндийн төмөр гадаснуудаар бүрхэгдсэн нил ягаан өнгийн хослол, Дав Кэмероны Marc Jacobs загварын ордны панк хэв маягтай юбка, мөн Меган Трэйнорын сонгосон 70,80-аад оны өнгө аястай барби ягаан өнгийн хослол олны анхаарлын төвд ороод байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт