Брэд Питт Анжелина Жолигоос салснаасаа хойш анх удаа улаан хивсэн дээр алхлаа. Тэрээр уржигдар орой Paramount Pictures кино компанийн студид өөрийн тоглосон “Allied” киног танилцууллаа
Брэд Питт өмнө нь "Allied" киноны сурталчилгаанд оролцохгүй гэж мэдэгдсэн ч уржигдар орой уг киноны нээлтэнд хүрэлцэн иржээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Анжелина Жолигоос салснаас хойш ийнхүү анх удаа олон нийтийн өмнө гарч ирж байна.
Брэд Питтийн "Allied" киноны хамтрагч Марион Котийяр ч улаан хивсний ёслолд хүрэлцэн иржээ. Тэрээр энэ үдэш, арга хэмжээнд зориулж хар хөх өнгөтэй Dior Haute Couture даашинз сонгосон байна. Марион Котийярын сул даашинзны цаанаас түүний давхар биетэй гэдэг нь үл ялиг харагдаж байлаа. Жүжигчин бүсгүй болон түүний хайрт залуу, найруулагч Гийом Кане нар хоёр дах хүүхдээ хүлээж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт