Лос-Анжелес хотод болсон оройн зоог
Уржигдар орой Лос-Анжелес хотноо кино ертөнцийн эмэгтэйчүүдэд зориулсан Women of Cinefamily Weekend нэртэй наадам амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглэсэн үдэшлэг болжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Лос-Анжелес хотод зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан онцгой кинонуудыг сонгож үзүүлжээ. Энэхүү арга хэмжээг Cinefamily ашгийн бус байгууллага зохион байгуулсан бөгөөд наадмын шүүгчээр Оскарын шагналт жүжигчин Бри Ларсон ба найруулагч Кэтрин О'Брайэн нар ажилласан байна. Нийт хоёр хоног үргэлжилсэн тус наадмын хөтөлбөрт Дэнни Перез найруулж, Клоуи Севиньи ба Наташа Лионн нар тоглосон "Antibirth", Кирби Дикийн "The Hunting Ground" зэрэг кинонууд багтжээ.
Women of Cinefamily Weekend кино наадам амжилттай зохион байгуулагдсаныг тохиолдуулж, төгсгөлд нь тус арга хэмжээний оролцогчид The Standard Hollywood зочид буудлын ресторанд оройн зоог барьсан байна. Тэдний дунд жүжигчин Бри Ларсон, Клоуи Севиньи, Кирнан Шипка, Каролин Вриланд болон бусад алдартнууд харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт