Өнгөрсөн хоёр дах өдөр Лондон хотод загварын хамгийн нэр төртэй үйл явдлуудын нэг British Fashion Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Улаан хивсээр хэн алхсаныг сонирхоцгооё
British Fashion Awards шагналыг гардуулдаг Их Британийн загварын зөвлөл хоёр дах жилээ дараалан Swarovski брэндтэй хамтарч байна. Тиймээс энэ удаад ч гэсэн Лондонгийн Колизей дэх улаан хивс гэрэлтэж, гялалзаж байлаа. Улаан хивс дээгүүр энэ жил "Оны шилдэг эмэгтэй хувцасны дизайнер" номинацад анх удаагаа нэр дэвшсэн Виктория Бекхэм, адил номинацад өрсөлдсөн Кристофер Кейн, мөн топ моделиуд болон шоу бизнесийн одууд алхлаа. Тодруулбал үйл явдал дээр Рози Хантингтон-Уайтли, Поппи Делевинь, BFA-гийн төлөөлөгч Дэвид Ганди, Мирослава Дума, Елена Перминова, Анна Винтур, Лаки Блю Смит, Льюис Хэмилтон болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ.
Улаан хивс дээгүүр алхаж, зургаа даруулсны дараа зочид коктейль болон оройн хоол руу чиглэсэн юм. Харин үүний дараа оны шилдэг дизайнеруудын жагсаалт дэлгэгджээ. Энэ удаад нийт 32 дизайнер 12 төрлийн номинацад өрсөлдсөн ба гурван ялагчийн нэр тодорхой болоод байсан билээ. Карл Лагерфельд загварын салбарт онцгой амжилт гаргасны төлөө шагнагдаж, зурагчин Ник Кайт дэлхийн фэйшн салбарт хувь нэмэр оруулсны төлөө Изабелла Блоугийн нэрэмжит шагнал хүртэж, харин "Шилдэг гадаад дизайнер" номинацад Алессандро Микеле ялсан юм. Улаан хивс дээр Микеле энэ жилийн "Шилдэг модель" төрөлд нэр дэвшсэн Жоржия Мэй Жаггертай хамт гарч ирсэн харагдлаа. Шилдэг загвар өмсөгчийн төлөө түүнчлэн Жордан Дунн ба Малаика Ферт нар өрсөлдсөн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт