Buro 24/7 шинэ дизайнеруудыг дэмжин Парист танилцууллаа

Naked Heart Foundation

Buro 24/7 залуу дизайнеруудыг нээн, дэмжих зорилготой "Buro Fashion Forward initiative" төслийнхөө хоёрдах ээлжийг эхлүүллээ

Парисын загварын долоо хоногийн үеэр аравдугаар сарын 4-нд Мирослава Дума болон Наталья Водянова нар төслийн шинэ гишүүдийн хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан юм. Энэ жилийн танилцуулгад Орос, Украйн, Казакстанаас есөн дизайнер цуглажээ. Уг арга хэмжээ Парисын Bristol зочид буудалд болж, дизайнерууд өөр өөр улирлын цуглуулгынхаа онцлог зүйлсээ танилцуулсан юм. Оролцогч бүр нэг онцгой зүйл бүтээсэн бөгөөд үүнийг онлайн дуудлага худалдаагаар борлуулж, цуглуулсан хөрөнгийг "Naked Heart Foundation" санд шилжүүлэх юм. Наталья Водяновагийн үүсгэн байгуулсан энэхүү буяны сан нь тусламж хэрэг болсон хүүхэд өсгөж буй гэр бүлүүдэд туслан, ОХУ-ын хотуудад амьдарч буй хүүхэд бүрт тоглох таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм.

Buro Fashion Forward Initiative хоёрдах удаагийн арга хэмжээнд язгууртны цогц, нарийн зүйлсд дурлагч Ruban брэндээр овоглодог эгч дүүс Алиса болон Юлия Рубан, Солонгосын үндэсний хувцас, Азийн соёлын мэдлэгийг олонд түгээгч J.Kim брэндийн Женя Ким, ZDDZ үүсгэн байгуулагч Даша Сельянова нар байлаа. Мөн гол онцлогоо гудамжны соёл, спорт загвар, график болон ЗХУ-ын 1990 оны гоо зүйн гэнэтийн дүр төрхөөр бүрдүүлсэн Орос-Британи брэнд оролцжээ.

Парист уламжлалт уран хатгамал бүхий зүйлс бүтээдэг Вита Кин  Украйнаас ирсэн байна. Түүний загвар дэлхий нийтэд гайхагдаж, бүхий л загварын редакторуудын шүүгээнд багтсан юм. Litkovskaya брэндийн үүсгэн байгуулагч архитектурын дүр, график болон төгс эсгэлтийг хослуулсан Лиля Литковская болон олон улсад амжилттай байгаа Poustovit брэндийн эзэн Лилия Пустовит нар мөн байлаа. Тэрбээр улирал бүр цуглуулгадаа урлаг болон загварыг хослуулсан шинэ төрхийг оруулдаг юм.

Казакстаныг төлөөлөн мартагдсан уламжлалт даавуу боловсруулах техникийг сэргээж буй Aika Alemi брэндийн Айка Алеми, Казакийн тал нутаг болон ардын дуунаас урам авдаг Tolegen брэндийн Толегена Батентаева, Асель Нусипкожанова нар байлаа. Түүний Assel брэндийн төрхөөс Төв Ази, Казакстаны соёл харагддаг бөгөөд дизайнер хивс урлалыг санагдуулам гар хийцийн техник ашиглан бий болгосон хээ зэргийг ашигладаг.

Сануулж хэлэхэд The Buro Fashion Forward Initiative төслийг 2014 онд Мирослава Дума ахласан хамт олон байгуулсан бөгөөд залуусын авьяасыг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Анхны арга хэмжээг A.W.A.K.E брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Наталья Алавердянтай хамтран зохион байгуулж байлаа.

Стефано Тонки, Даша Жукова, Дженнифер Мейер ба Мирослава Дума
Ася Мхиторян, Мирослава Дума, Мирелла Форич ба Меруэт Ибрагим
Марио Тестино, Даша Жукова, Женнифер Мейер, Мирослава Дума ба Жейсон Ву
Анна Дюльгерова & Анка Цицишвили
Мэри Катранзу
Мирослава Дума & Даша Жукова
Айсель Трудел
Гүнж Дина Абдулазиз
Дерек Бласберг & Жованна Баталья
Аня Зюрова & Мария Богданович
Кэролайн Исса
Бернд Рунге & Нелли Хайдарова
Ксения Собчак
Наталья Водянова & Мирослава Дума
Меруэт Ибрагим
Анка Цицишвили

Мария Байбакова
Хэмиш Боулз
Нино Элиава
Рушка Бергман & Меруэт Ибрагим
Фрол Буримский
Оксана Бондаренко
Наталья Водянова & Алла Вербер

Дарья Веледеева
Полина Киценко
Дельфина Арно
Катя Мухина
Алекс де Бетак & София Санчез
Наталья Водянова & Франсуа Арно

Кристина Сентенера
Даша Жукова
Мирослава Дума, Карин Ройтфельд, Жанкарло Джамметти & Стив Браун
Каролин Де Мегрэ
Сюзи Менкес
Элизабет вон Гутман & Мирослава Дума

Марио Тестино & Зендая
Дэвид Кома
Виржиния Котрин-Кларанс
Гайя Репосси, Анна Дело Руссо & Джованна Баталья
Жанкарло Жамметти & Карла Отто
Вероника Хильбраннер
Мирослава Дума, Марио Тестино & Наталья Водянова
Сабина Гетти
Мирослава Дума & Гайя Репосси
Алиса Рубан & Эвелина Хромченко
Жессика Харт
Марио Тестино & Наталья Водянова
Каролин Ройтфельд, Женя Ким & Анка Цицишвили
Жастин О'Ши
Карина Добротворская, Лилия Литковская
Арно Лемер
Дарья Сельянова, Катерина Петухова 
Роман Киндрачук, Вита Кин, Валя Грищенко
Веня Брыкалин, Лилия Литковская
Айка Алеми
Меруерт Ибрагим, Карин Ройтфельд, Айка Алеми
DJ Agathe Mougin & Vladimir

Б.Амина

2015-10-05, 13:00

  • Зураг: