Калифорни мужийн Индио хотод энэ хаврын хамгийн том хөгжмийн наадам болох Coachella-гийн эхний хэсэг яг энэ мөчид зохион байгуулагдаж байна. Одоогоор наадмын тайзнаа кантри дуучин Кейси Масгрейвс, Өмнөд Солонгосын BLACKPINK охидын хамтлаг, R&B дуучин Жанель Монэ, залуу поп од Билли Айлиш, психоделик рок төсөл Tame Impala болон бусад уран бүтээлчид тоглолтоо үзүүлээд байна. Мөн хэсэг хугацаанд олон нийтийн өмнө гаралгүй чимээгүй байсан дуучин Селена Гомез рэппер Cardi B, DJ Snake нартай тайзан дээр гарч үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан юм.
Coachella наадмын хүрээнд тайзнаа дуулах уран бүтээлчдээс гадна дэлхийн өнцөг бүрээс урлаг соёл, загварын ертөнцийн алдартнууд хуран цуглардаг уламжлалтай. Энэ жил Кэти Перри, Мэгги Рожерс, Ванесса Хадженс, Хейли Бибер, Жижи Хадид, Кендалл Женнер, Эмили Ратаковски болон бусад алдартнууд гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Coachella 2019 наадам дөрөвдүгээр сарын 12-14 ба 19-21 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт