Coachella наадмын эхний хоёр өдрийн зочид

Канье Уэст, Кирнан Шипка, Хейли Болдуин болон бусад

АНУ-ын Калифорни мужид алдарт хөгжмийн наадам Coachella эхлээд байна. Задгай талбайд болдог тус хөгжмийн наадамд Холливудын одод ихэвчлэн богем хэв маягаар хувцаслан ирдэг билээ. Ингээд наадмын эхний хоёр өдрийн алдартай зочдыг сонирхоцгооё

Хэдхэн жилийн дотор Coachella наадам нь Калифорнийн хамгийн загварлаг, богем хэв маягтай арга хэмжээнд тооцогдох болсон. Америкийн хөгжим сонирхогчид болон Холливүүдын одод хиппи дүрд хувиран олон төрлийн уран бүтээлчдийн хөгжмийг сонсохоор тус наадмыг зорьдог билээ.

Энэ жил Coachella наадам дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24-ны хооронд хоёр долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулагдах болно. Наадмын гол уран бүтээлчдээр Guns N' Roses, Ice Cube болон Келвин Харрис нар тодорсон. Харин эхний өдөр Канье Уэст тайзан дээр гарч ирсэн нь гэнэтийн явдал болсон байна. Учир нь тэрээр наадмын хөтөлбөрт багтаагүй байсан юм. Канье өөрийн найз Asap Rocky-г дэмжихээр тайзан дээр гарч хамтдаа хэдэн дуу дуулжээ.

Coachella хөгжмийн наадмын эхний өдөр дуу хөгжмөөс гадна коктейль хүлээн авалт ихтэй өнгөрсөн байна. Бямба гарагт стилист Рэйчел Зоуи, Guess брэнд, Interview сэтгүүл болон загвар зохион бүтээгч Диана фон Фюрстенберг нар усан сангийн дэргэд хүлээн авалт зохиож алдартнуудыг үдийн цайнд урьжээ. 

Наадмын хоёр дах өдөр тайзнаа Сэм Смит болон  Snoop Dogg нар гарсан байна. Харин зочдын дунд Алессандра Амброзио, Жаред Лето, Бруклин Бэкхем болон бусад алдартнууд харагдлаа.

Канье Уэст
Сьюки Уотерхаус
Кирнан Шипка & Эмили Ратаковски
Элли Голдинг
Хейли Болдуин
Дилан Пенн
Эмма Робертс
Эшли Грин
Шон Росс
Алессандра Амброзио
Тревис Андрес, Шеннон Лето & Жаред Лето
Шанель Иман
Рэйчел Зоуи & Лей Лезарк
Бруклин Бэкхем
Тейлор Хилл, Сара Сампайо, Алессандра Амброзио, Жозефин Скривер & Констанс Яблонски
Сэм Смит
Эмили Ратаковски & Жефф Мэджид
Эмма Робертс
Белла Торн
Дилан Пенн
Сара Сампайо
Snoop Dogg & Ice Cube
Ясмин Тукс
Шанина Шейк
Оливия Кульпо & Сара Сантана

Парис Хилтон
Сесиль Копенхаген
Жэйми Чанг
Кендалл Женнер

Buro.Mongolia

2016-04-18, 13:00