Дуа Липа, Адриана Лима, Кендалл Женнер болон amfAR үдэшлэгийн бусад зочид
Каннын 72 дах удаагийн кино наадмын хүрээнд зохиогдов
Яг одоо Францын Номин эрэгт Каннын кино наадмыг тохиолдуулан дэлхийн урлаг соёлын хамгийн алдартай эрхмүүд хуран цугларсан байгаа билээ. Тэгвэл энэ үеэр Hôtel du Cap-Eden-Roc зочид буудалд уламжлал ёсоор amfAR сайн үйлсийн сангийн ээлжит хандивын үдэшлэг зохион байгуулагдлаа. Сайн үйлсийн amfAR сангийн хандивын арга хэмжээнүүд дэлхийн олон хотод зохион байгуулагдаж, ДОХ-ын эсрэг эмчилгээ, судалгаануудад хандив цуглуулдаг юм.
Энэ удаагийн арга хэмжээний хөтлөгчөөр жүжигчин Крис Такер ажилласан бол дуучин Дуа Липа ба The Struts хамтлаг урлагийн тоглолт үзүүлжээ. Харин Карин Ройтфельд дэлхийн топ моделиудын хамтаар загварын шоу зохион байгуулсан байна. Загвар өмсөгчид тайзнаа Chanel, Christian Dior, Fendi, Gucci, Louis Vuitton, Prada загварын орднуудын хувцсыг өмсөж, Chopard брэндийн үнэт эдлэлээр гоён алхжээ.
Үдэшлэгт Мила Йовович, Антонио Бандерас, Орландо Блум, Кендалл Женнер, Адриана Лима, Ева Лонгория, Эльза Хоск болон бусад одод хүрэлцэн ирсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт