Мөрөөдлийн зүйл: FREYWILLE Улаанбаатарт шинэ сүрчигээ танилцууллаа

Шидэт Сфинксийн бэлэг

Австрийн үнэт эдлэлийн алдарт брэнд FREYWILLE өөрийн нэрийн хуудас болсон Sphinx Magique, Innocent, Mystique, Rose гэх дөрвөн сүрчигээ Улаанбаатарт танилцууллаа

Ер бусын тансаг байдлаараа FREYWILLE-ийн үнэт эдлэлтэй харьцуулам, ид шидийн мэт дөрвөн төрлийн сүрчиг Улаанбаатарт ирлээ. Яг л шингэн үнэт эдлэл гэмээр сүрчигнүүдийн сэтгэл сэргээм, өдөөн хатгасан, толгой эргүүлэм анхилуун үнэр нь хүрсэн бүхнээ сэргээх шидтэй. Эдгээр сүрчигнүүд бол дэлхийн 40 оронд, 120 гаруй салбар дэлгүүртэй FREYWILLE-ийн 65 жилийн дахин давтагдашгүй шинж чанараар бий болгосон туршлагыг илэрхийлж байгаа юм. 

Сүрчигийг FREYWILLE-ийн онцгой, уран бүтээлч чанар, уламжлалаа хадгалсан философитой уялдуулахаар Франц улсад гурван жил боловсруулсны үр дүнд гаргаж авчээ.

Товчхондоо шинэлэг, тансаг, цэцгийн, дорнын гэх үнэрийн сонголттой, өндөр чанартай дөрвөн төрлийн сүрчиг бүгд бие болоод сэтгэлд гайхалтай үнэрээ шингээх  тус, тусын онцлогтой гэнэ.

Нээлтийн арга хэмжээнд FREYWILLE-ийн Каспийн тэнгис, Төв Азийг хариуцсан захирал  Марал Аманбаева хүрэлцэн ирсэн бөгөөд брэндийнхээ амин сүнсийг бүх зочдод уриалгахан бөгөөд гайхалтай сайхнаар танилцуулсан. 

Sphinx Magique- Өглөөний цэнгэг агаарыг санагдуулам лийрийн мод, лайм гэх зэрэг зөөлөн үнэртэй ногоон ургамлын найрлагатай бөгөөд зуны өдрүүдэд илүү тохиромжтой. Энэхүү сүрчигийг FREYWILLE-ийн Сфинкс логонд зориулсан цуглуулгын үнэт эдлэлтэй хослуулахыг брэндийн хамт олон санал болгож байна.

Sphinx Innocent- Сайн чанарын нил цэцэг, цагаан мэлрэг цэцэг, болон ороонго өвсний үнэртэй. Энэ сүрчиг Magique-тай адил зөөлөн өнгө аяс илтгэх үнэртэй бөгөөд олон хүнтэй харилцдаг амьдралын хэв маягтай хүмүүсийн сонгох үнэртэн юм. Мөн Magique, Innocent хоёр сүрчигийг хольж хэрэглэснээр бүр өвөрмөц тансаг шинэ үнэрээр өөрийгөө хүрээлүүлэх боломжтой. 

Sphinx Rose- Тавин төрлийн сарнай цэцгийн охь дээж орсон энэ сүрчиг нэрнээсээ л эмэгтэйлэг, мэдрэмтгий өнгө аястай болох нь мэдрэгдэнэ. Найрлагад нь сараана, цээнэ, ваниль зэрэг орц орсон бөгөөд хамгийн гол шидтэн нь хоёр жилд нэг л удаа цэцэглэдэг Дамаскийн сарнай. FREYWILLE үнэт эдлэлээ бүтээхдээ дэлхийн алдартай зураачдын бүтээлээр сэдэвлэж хийдэг уламжлалаа сүрчгэндээ ч мөн адил шингээжээ. Rose сүрчиг FREYWILLE-ийн Клод Монегийн цэцэгсийн зургаас урам авч бүтээсэн цуглуулгын бүтээгдэхүүнтэй төгс хослоно.

Sphinx Mystique- Нууцлаг, тансаг үнэртэй энэхүү сүрчиг бөөрөлзгөнө болон сарнай, мэлрэг цэцэг, ваниль зэрэг орцтой үдшийн үнэртэн юм. Түүнийг Rose сүрчигтэй хослуулбал таны өөрийн гайхамшигт үнэртэй нэгдэн өнөөх толгой эргүүлэм, өдөөн хатгасан, шинэ романтик өнгө аяс бий болно.

FREYWILLE jewelry
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-2, Сентрал таур, 2 давхар
Утас: +976 77216888

Ж.Чинбат

2016-01-14, 09:01