Говь Каравансерай амралтын газарт шөнийн одод ажиглах арга хэмжээ болох гэж байна

Одон орны гайхамшгийг цогцлоосон Монголын говь

Монголчууд эрт дээр үеэс л шөнийн тэнгэр, сансар огторгуйн хөдөлгөөнийг ажиглаж, мөн чанарыг нь ойлгохоор ур ухаанаа уралдуулан, өөрсдийн таамгаа дэвшүүлсээр ирсэн. Нэг газраас нөгөө рүү буйр сэлгэн нүүдэллэхдээ оддоор баримжаалан, тэрхүү мэдлэгээ үеэс үед өвлүүлэн үлдээдэг нь Монголчуудын соёлын салшгүй нэг хэсэг билээ. Харамсалтай нь орчин цагт төвлөрөн суурьших үзэгдэл нэмэгдэхийн хэрээр од эрхэстэй үүсгэсэн бидний холбоо бүдгэрсээр байна. Тэгвэл анхаарахгүй удвал бүрэн арчигдах ч боломжтой энэхүү холбоосыг нөхөхөөр “Сэтгэшгүй оддын чуулган 2022” одон орон судлалын соёлын аяллыг Дэлхий дээрх Ангараг гараг мэт харагдах үзэсгэлэнт Цагаан суваргыг түшиглэн байрладаг Говь Каравансерай амралтын газарт хаалттай хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Тус аяллын хүрээнд одон орныг дан ганц шинжлэх ухааны үүднээс таниулаад зогсохгүй монгол язгуур уламжлалаа давхар харуулах юм.

Оддыг ажиглахад байршил хамгийн чухал хүчин зүйлд тооцогддог. Тухайн орчин цэлмэг тэнгэртэй, гэрлийн бохирдолгүй, уудам цэлгэр байх шаардлагатай бөгөөд ийм газрыг Dark sky буюу Харанхуй тэнгэр гэж нэрлэдэг билээ. Тэгвэл Монголын говь, хээр тал эдгээр болзлыг бүрэн хангаж чаддагийн сацуу агаар нь хуурайшилттай, шөнийн цагаар агаарын даралт нь буурдаг, далайн түвшнээс 1576 метр өргөгдсөн байдаг зэрэг нь таатай нөхцөл болдог байна. Мөн үзэгдэх орчинд торох зүйлгүй уудам талын ачаар тэнгэр, газар хоёрын зааг арилж яг л оддын дунд биеэрээ очсон мэт мэдрэмж төрөх болно.

Арга хэмжээ зургаадугаар сарын 24-нөөс эхлэн хоёр шөнө гурван өдрийн турш үргэлжлэх ба 25-ны үүрийн 03:00-04:00 цагийн хооронд Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагууд нэг шугамд жагсаж, энгийн нүдээр харах боломжтой тод байх гэнэ. Таван гарагийн давхцал нь тун ховор тохиолддог үзэгдэл бөгөөд хамгийн сүүлд 2002 оны 12 сард давхцаж байсан бол дараагийн давхцал 2040 онд тохиохоор байна. 

Санаачлагч

Дундговь аймгийн засаг даргын тамгын газар

Ерөнхий зохион байгуулагч:

Говь Каравансерай

Хамтран зохион байгуулагч

Дарк скай Монголиа ХХК

Music Curator Hulgo

Алтай хамтлаг

Дундговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар

Gobi Caravanserai

Утас: 7709 1232

Facebook: Gobi Caravanserai

Instagram: @gobicaravanserai_lodge

Б.Энххүслэн

2022-06-21, 12:25