Kenzo x H&M загварын шоуны зочид

Хлое Севиньи, Розарио Доусон, Элизабет Олсен болон бусад

Kenzo ба H&M нарын хамтарсан цуглуулга сар хүрэхгүй хугацааны дараа худалдаанд гарах гэж байна. Олны дунд шуугиан тариад буй уг цуглуулгын нээлтэд зориулж дизайнерууд Кэрол Лим ба Умберто Леон нар Нью-Йорк хотод загварын шоу зохион байгууллаа

Хоёр хоногийн өмнө Нью-Йорк хотод зохион байгуулагдсан Kenzo x H&M загварын шоу өнгөний тэсрэлт, үндэстний хэв маяг, зоримог шийдлээр дүүрэн байж, хөгжилтэй уур амьсгалтай болж өнгөрлөө. Францын алдарт зурагчин Жан-Поль Гудын хариуцсан уг арга хэмжээ уламжлалт бүтцийг үгүйсгэж, загварын шоу гэхээсээ илүү энтертейнмэнт үзүүлбэр шиг болсон байлаа. Тайзыг эзэгнэсэн загвар өмсөгчид, хөгжимчид, бүжигчид ба битбоксчид гудамжны хэв маягтай үзүүлбэр үзүүлж, бүгд чин сэтгэлээсээ хөгжилдөж байсан юм. Харин болж буй үйл явцыг эхний эгнээнээс Хлое Севиньи, Розарио Доусон, Соко, Лупита Нионго, Элизабет Олсен болон бусад алдартнууд ажиглаж суулаа.

Хүрэлцэн ирсэн олны танил зочид удахгүй худалдаанд гарах гэж буй цуглуулгын загваруудаар гоёж, шинэ хувцаснууд бодит бүсгүйчүүд дээр хэрхэн харагддагийг харууллаа.

Умберто Леон & Кэрол Лим
Хлое Севиньи
Иман & Бетан Хардисон
Сиенна Миллер
Соко
Элизабет Олсен & Лупита Нионго
Жильда Амбросио
Маргарита ван дер Бош
Розарио Доусон
Chance The Rapper & Хлое Севиньи
Лей Лезарк
Грекийн гүнж Мария-Олимпия
Halsey

Жо Жонас & Charli XCX

Buro.Mongolia

2016-10-21, 09:00