Уржигдар хунтайж Уильям болон Кейт Миддлтон нар Аскотд болсон хааны гэр бүлийн морин тойруулгад зочилжээ. Гүнгийн ахайтны хувьд энэ жил анх удаа Royal Ascot-д оролцож байгаа юм
Домогт Royal Ascot морин тойруулгын хоёр дах өдөр Их Британчуудын хамгийн хайртай хос болох хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар хүрэлцэн иржээ. Тэд морин тойруулгын талбар дээр дээвэргүй сүйх тэргээр явж зочидтой мэндчилсний дараагаар индэр дээрх өөрсдийн байраа эзэлсэн юм. Кембрижийн гүнгийн ахайтан Royal Ascot-д анх удаагаа айлчилсан бөгөөд түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн бололтой. Тэрээр уралдааныг маш их сэтгэл хөдлөлтэйгөөр үзэж байсан ба харин Кейтийг дээдсийн хүрээний бүсгүйчүүд анхааралтай ажиглаж байлаа. Тэрээр хэзээ ямагт загварлаг, цэмцгэр төрхтэй байдаг шигээ энэ удаад ч мөн сайхан харагдаж байсан юм. Кейт Dolce & Gabbana-гийн цагаан торон нэхээс бүхий даашинз өмсчээ. Мөн Royal Ascot дахь авхай нарын хамгийн чухал аксессуар болох малгай түүний тэргүүнийг сайхан чимжээ. Тэрээр энэ удаад өөрийн дуртай Jane Taylor малгайны брэндийг сонгосон байлаа.
Дашрамд дурдахад, Royal Ascot морин тойруулгад манай монголын уяач Э.Ганбат "Mongolian Saturday" нэртэй морио сойсон бөгөөд тэрээр есдүгээр байранд орсон юм. Гэхдээ тэдний хувьд бүх зүйл үүгээр дуусахгүй. Тодруулбал, "Mongolian Saturday" маргааш Royal Ascot-д Diamond Jubilee Stakes болон долоодугаар сарын 9-нд Ньюмаркет хотод болох July Cup уралдаануудад тус, тус оролцоно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт