Киотод болсон Louis Vuitton загварын шоуны зочид

Женнифер Коннелли, Изабель Юппер болон бусад

Киотогийн үзэсгэлэнт ойд байрлах Михо музейд Louis Vuitton 2018 аяллын цуглуулгын загварын шоу болж өндөрлөлөө. Энэхүү шоунд загвар өмсөгчид нүхэн гарцнаас эхлэн метал гүүр дамжиж, музейн зүг алхан загвараа танилцууллаа. Загварын шоуг үзэхээр тус цуглуулгын хээг зохион бүтээсэн дизайнер Кансай Ямамото, Изабель Юппер, Мишель Уильямс, Женнифер Коннелли болон Софи Тернер зэрэг жүжигчид цугларчээ.

Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Гескьер загварын шоугаа музейд хийсэн нь анхны удаа биш юм. Тэрээр намар-өвөл 2018 цуглуулгаа Луврын музейд толилуулсан бол өнгөрсөн жилийн аяллын цуглуулгаа Бразилийн Нитерой орчин үеийн урлагийн музейд танилцуулсан байгаа.

 

Buro.Mongolia

2017-05-16, 12:00

  • Зураг: