Louis Vuitton-ы Парист болсон загварын шоуны зочид

Дэвид Бекхэм, Кейт Мосс, Николай фон Бисмарк болон бусад

Өчигдөр Парис хотод Louis Vuitton-ы 2017 оны хавар-зуны эрэгтэй шинэ цуглуулгын загварын шоу болж өнгөрсөн. Харин Ким Жонс болон түүний бүтээлч багийн хийсэн уран бүтээлийг үзэхээр хэн, хэн хүрэлцэн ирснийг хамтдаа харцгаая

Зарим нэг загварын шоунуудыг бид тэсэн ядан хүлээдэг билээ. Учир нь зөвхөн шинэ цуглуулгыг сонирхоод зогсохгүй, шоунд ирсэн зочдыг харах нь үнэхээр сонирхолтой байдаг. Тэгвэл Louis Vuitton-ы загварын шоу яг ийм сонирхол татсан арга хэмжээнүүдийн нэг яах аргагүй мөн юм.

Өчигдөр Louis Vuitton-ы эрэгтэй загварыг хариуцсан бүтээлч захирал Ким Жонс цоо шинэ хавар-зуны зуглуулгаа Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулсан. Харин түүний бүтээлийг сонирхохоор Дэвид Бекхэм, Ник Робинсон, Лара Стоун болон Кейт Мосс өөрийн найз залуу болох Николай фон Бисмаркийн хамтаар хүрэлцэн иржээ. Хараад байхад тэдний харилцаа улам гүнзгийрсэн бололтой.

Фарида Хелфа & Кейт Мосс
Дэвид Бекхэм
Кейт Мосс & Николай фон Бисмарк
Лара Стоун

Buro.Mongolia

2016-06-24, 11:00

  • Зураг: