Нью-Йорк хотын Метрополитен музейд зохион байгуулагдаж буй Met Gala 2017 үдэшлэгт алдартнууд ямар дүр төрх бүтээснийг харцгаая
Яг энэ мөчид Нью-Йорк хотын Метрополитен музейд дэлхийн урлаг соёлын одууд нэг дор цугларч, Met Gala үдэшлэгт оролцож байна. Метрополитен урлагийн музейн Хувцасны институт энэ жил Comme des Garçons брэндийн үүсгэн байгуулагч, японы алдарт дизайнер Рей Кавакубод зориулсан үзэсгэлэн гаргаж байгаа юм. Тиймээс Met Gala үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид үзэсгэлэнгийн сэдвийн дагуу домогт дизайнерын авангард уур амьсгалд нийцсэн дүр төрх бүтээжээ.
Загварын ертөнцийн хамгийн гол арга хэмжээнүүдийн нэг болох Met Gala 2017 үдэшлэгийн улаан хивсэн дээр Рианна, Ким Кардашьян, Кэти Перри, Фаррелл Уильямс, The Weeknd, Селена Гомес, Женнифер Лопес, Донателла Версаче, Дональд Гловер, Блейк Лайвли, Эмили Ратайковски, Селин Дион, Жейден Смит, Кара Делевинь, Белла Хадид, Серена Уильямс болон бусад алдартнууд алхаж байгаа харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт