Яг одоо Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд Met Gala 2022 үдэшлэг зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жилийн арга хэмжээ цар тахлаас үүдэн есдүгээр сар хүртэл хойшлогдоод байсан ч энэ жилээс тогтсон цагийн хуваарийнхаа дагуу буюу жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт зохион байгуулагдаж байгаа юм. 2022 оны Met Gala “Америкт: Загварын Антологи” гэсэн сэдэв дор “Gilded Glamour” буюу Америкийн 1870-1890 оны үеийг илтгэсэн “Алтат Гламур” дресс кодтой явагдаж байна. Үндсэн хөтлөгчдөөр Режина Кинг, Блейк Лайвли, Райан Рейнольдс, Лин-Мануэль Миранда нар сонгогдсон бол дизайнер Том Форд, Instagram платформын захирал Адам Моссери, Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур нар арга хэмжээг хамтран удирдах юм.
Улаан хивсний ёслолд уригдсан алдартнууд дресс кодын дагуу 19-р зууны сүүл үеэс сэдэвлэсэн гялалзсан, цацагтай, газар шүргэсэн макси даашинзаар түлхүү гоёжээ. Ингэхдээ тохой хүрсэн урттай бээлий, толгойн гоёл болон сувдан зүүлтээр төрхөө чимэхээ мартсангүй. Мөн кутюр загваруудаараа тэргүүлдэг Schiaparelli ордны хавар-зун 2022 цуглуулгад багтсан алтлаг даашинзнууд болон Louis Vuitton брэндийн 19-р зууны хэв маягийг харуулсан загварууд зонхилсон байв.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт