Michael Kors брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүрийн нээлт

MICHAEL Michael Kors брэндийн дэлгүүр Монголд албан ёсоор нээгдлээ

"БОСА ХОЛДИНГ" ХХК-ийн гишүүн компани болох "БОСА ГЛОБАЛ БРЭНДС" ХХК нь Америкийн алдарт Michael Kors загварын ордны MICHAEL Michael Kors брэндийг албан ёсоор Монголд нэвтрүүлж, энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан нээлтийн ёслол зохион байгууллаа.

Өнгөрсөн даваа гарагт нэгэн хэвийн өдрүүдийг чимэн, бүсгүйчүүдийн сэтгэлийг догдлуулах баярт үйл явдал тохиосон нь Шангри-Ла худалдааны төв бас нэгэн дэлхийн алдартай брэндээр бүл нэмсэн явдал байлаа. Дэлхийн "A" зэрэглэлийн оддын улаан хивсний гоёл болоод зогсохгүй олон орны бүсгүйчүүдийн дурладаг цүнх, гутал, аксесуаруудыг урлан, загварын ертөнцийн чиг хандлагуудыг тодорхойлдог тансаг зэрэглэлийн алдарт Michael Kors Монголд анхны албан ёсны дэлгүүрийн үүд хаалгаа ёслол төгөлдөр нээсэн юм. Энэ үдэш брэндийн үнэнч хэрэглэгчид болон уригдан ирсэн зочид оргилуун дарс шимэн, эхний эгнээнээс загварын шоу үзэж брэндийн цоо шинэ цуглуулгыг сонирхон, халуун дотно яриа өрнүүлэн цагийг зугаатай өнгөрүүллээ.

Брэндийн түүхийг сөхвөл хүүхэд байхаасаа л загварын ертөнцөд сонирхолтой байсан залуу дизайнер Майкл Корс тэртээх 1981 онд өөрийн нэрийн брэндээ үүсгэн байгуулж байжээ. Харин өнөөдөр түүний үр бүтээл дэлхийн 170 гаруй улсад 870 орчим салбартай тансаг зэрэглэлийн брэнд болтлоо хөгжин өргөжсөн байна. Тус брэнд нь Michael Kors Collection, MICHAEL Michael Kors ба Michael Kors Men's гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин Монголд нээгдсэн Michael Kors брэндийн дэлгүүрт MICHAEL Michael Kors чиглэлийн цүнх, гутал, хувцас, цаг, нүдний шил, үнэт эдлэлүүд танилцуулагдсан байгаа. Мөн дэлгүүрийн нээлтэд зориулан Michael Kors Men's цуглуулгаас эрэгтэй нүдний шил, бугуйн цаг болон жижиг арьсан эдлэлүүдийг дэлгэсэн юм. Цаашид Michael Kors Men's цуглуулгын сонголтуудыг нэмэн, зөвхөн бүсгүйчүүдийн зорих газар бус харин эрчүүдэд ч өөрсдийн сонирхсон загваруудыг худалдан авах боломжийг бүрдүүлнэ хэмээн "БОСА ХОЛДИНГ" ХХК-ийн Бизнес Хөгжлийн Газрын Захирал Б.Ангараг амласан юм. Түүнчлэн тэрээр наймдугаар сард намар-өвлийн шинэ цуглуулгыг танилцуулахаа онцлон хэлсэн байгаа.

Шинэхэн дэлгүүрийн шилэн хаалгаар нэвтэрмэгц эелдэг ажилтнууд оргилуун дарсаар зочдыг угтан авсан бөгөөд цааш хэдхэн алхам хийтэл хамгийн түрүүнд MICHAEL Michael Kors брэндийн гоёмсог цүнх, даашинз, сандаал гээд хавар-зуны цоо шинэ цуглуулгын дэгжин загварууд хүрэлцэн ирсэн хүн бүхний харцыг өөрийн эрхгүй булааж байсан юм. Шинэхэн загваруудыг сонирхох зуур DJ Una Bold эрч хүчтэй хэмнэлтэй сетээрээ арга хэмжээний уур амьсгалыг тодорхойлсон бол, хийлч Дээгий уянгалаг хийлийн аясаар шинэхэн дэлгүүрийн жаврыг үргээж, зочдын сэтгэлийг сэргээлээ.

Арга хэмжээний үеэр "БОСА ХОЛДИНГ" ХХК-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч ноён Ц.Одсүрэн болон "БОСА ХОЛДИНГ" ХХК-ийн Захирал хатагтай Б.Нандинчимэг нар тайзан дээр гарч "Өнөөдөр дэлхийн алдарт Michael Kors брэндийн тансаг, дэгжин загваруудыг эх орондоо нэвтрүүлж байгаад бид маш их баяртай байна. Бидний энэ баярт мөчийг хуваалцаж байгаа эрхэм зочиддоо талархья. Бидний үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно" хэмээн зочдыг угтсаны дараа алтан "Buzzer" дарж, арга хэмжээг албан ёсоор эхлүүлсэн юм. Мөн тун удалгүй Michael Kors брэндийн бутик загварын тайз болон хувирч, хавар-зуны шинэ цуглуулгыг үзэсгэлэнт моделиуд тайзнаа амилуулсан билээ.


Хавар-зуны шинэ цуглуулгад брэндийн нэрийн хуудас болсон эмэгтэйлэг, tie-dye эффекттэй, өнгөлөг хээтэй мини даашинзууд, биеийн галбир тодотгох харандаа хэлбэрийн, тааран материалтай дэрвэгэр юбканууд, дугуй болон хувин хэлбэрийн арьсан цүнхнүүд, нарийн оосортой, өсгийтэй сандаалууд багтсан нь хамгийн түрүүнд анхаарал татаж байлаа. Ерөнхийдөө дэгжин, эмэгтэйлэг зуны улирал ирснийг илтгэх хувцас болон аксесуарууд нь хурдхан хувцасны шүүгээгээ шинэчлэх хүслийг бадрааж, хөлөөсөө толгой хүртэл Michael Kors брэндээр хувцаслах сэдэл төрүүлж байсан юм.



Michael Kors BGB

Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар

Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2020-07-03, 10:28