Парис дахь Chanel Métiers d'Art загварын шоуны зочид

Кара Делевинь, Анна Винтур, Фаррелл Уильямс болон бусад

Энэ жил Карл Лагерфельд  Chanel Métiers d'Art загварын шоуг Chanel загварын ордны төрөлх хот Парист зохион байгуулахаар шийджээ. Та бүхэн тус загварын шоу үргэлж өөр, өөр хотуудад болдог гэдгийг мэдэх биз ээ. Paris Cosmopolite сэдэвтэй болсон уг загварын шоуг саяхан томоохон шинэчлэлт хийгдсэн Ritz зочид буудалд хийсэн байна. Сонирхуулахад Вандомын талбайд байрлах энэхүү барилгад Коко Шанель 25 жил амьдарсан юм.

Chanel Métiers d'Art загварын шоуг Chanel N°5 L'Eau сүрчгийн нүүр царай Лили-Роуз Депп нээсэн байна. Лили-Роуз Деппээс гадна загварын тайзнаа Кара Делевинь, Фаррел Уильямс, Жоржия Мэй Жаггер, Элис Деллал нар алхжээ.

Энэхүү загварын шоунд Ванесса Паради, Себастьен Телье, Гаспар Ульель, Уиллоу Смит, Каролин Де Мегрэ болон бусад алдартай зочид хүрэлцэн ирсэн харагдлаа.

Кара Делевинь
Карл Легерфельд & Лили-Роуз Депп
Элис Деллал
Фаррелл Уильямс
Ванесса Паради
Уиллоу Смит & Жада Пинкетт-Смит
Ханноверийн гүнж Каролина , Франка Соццани & Анна Винтур
Каролин Де Мегрэ
Гаспар Ульель
Инес де ля Фрессанж
Белла Хиткот & Дерек Блассберг
Элла Пернеллл
Себастьен Телье
Кароль Буке

Селин Саллетт
Харуми Клоссовска де Рола & Хайдер Аккерман

Buro.Mongolia

2016-12-07, 17:00

  • Зураг: