Николя Жескьер, Карл Лагерфельд болон бусад
Саяхан Парисын Grand Palais-д Louis Vuitton-ы «Volez, Voguez, Voyagez» үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү ретроспектив үзэсгэлэн Louis Vuitton брэнд үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл хөгжсөн түүхийг харуулна
Яг одоо Гран-Пале ордны дээвэр доор хоёр томоохон үзэсгэлэн гарч байна. Нэг нь Пабло Пикассогийн өвийг дурссан «Picasso.Mania» үзэсгэлэн бол, нөгөө нь Louis Vuitton-ы «Volez, Voguez, Voyagez» юм. Гүнзгий сэтгэгдэл төрүүлэм хөршүүд байгаа биз?
«Volez, Voguez, Voyagez» нь нэг ёсны цаг хугацааны аялал юм. Үзэсгэлэнгийн удирдагч Оливье Сайлар үзэгчдэд Louis Vuitton-ы олон арван жилийн түүхийг танилцуулж, загварын ордны хамгийн чухал ач холбогдолтой зүйлсийг онцолж харуулах юм. Үзэсгэлэнгийн гол баатраар мэдээж хэрэг брэндийн бэлэг тэмдэг болсон аяллын авдар тодорчээ. Түүхэн ба орчин үеийн, өвөрмөц бас чамин, зураачидтай хамтарч бүтээсэн ба алдартнуудын хэрэглэж ирсэн гээд маш олон төрлийн авдрууд энд дэлгэгдсэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 21 хүртэл тавигдах үзэсгэлэнг Катрин Денев, Наталья Водянова, Гайа Репосси, Сьюзи Менкес, мөн Карл Лагерфельд зэрэг алдартнууд анх сонирхон үзлээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт