Парисын загварын долоо хоногийн сүүлийн өдрүүдийн гол шоу болох Chanel-ын танилцуулгын зочдыг харцгаая
Карл Лагерфельд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Chanel-ын шинэ загваруудаа толилууллаа. Маэстро Карл энэ удаад Гран-Палед цугларсан зочдын бүх анхаарлыг шинэ загварууддаа төвлөрүүлэхээр шийджээ. Танилцуулгын зочдын суудалд Жада Пинкетт Смит саяхан Chanel-ын элчээр сонгогдсон охин Уиллоу Смитийн хамтаар хүрэлцэн иржээ. Мөн бусад зочдоос дурдвал Фаррелл Уильямс эхнэр Хелен Ласичаны хамт, Мари-Анж Каста, Каролин де Мегрэ болон Анна Винтур нар байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт