43 дах удагийн шагнал гардуулах ёслол
Блейк Лайвли, Женнифер Лопез ба бусад зочид People’s Choice Awards шагнал гардуулах ёслол дээр юу өмссөн бэ?
Өчигдөр Лос-Анжелес хотноо 43 дах удаагийн People's Choice Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Үүсгэн байгуулагдаад 40 гаруй жил болж байгаа энэхүү ёслол нь поп соёлд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг тодруулдаг юм. Бусад наадмуудаас ялгарах гол онцлог нь ялагчдыг шүүмжлэгчид бус харин шүтэн бишрэгчид нь санал асуулгаар шалгаруулдаг байгаа.
Энэ жилийн наадмаас Том Хэнкс, Женнифер Лоуренс, Блейк Лайвли болон бусад олон одууд шагнал хүртжээ. Тэгэхдээ шагнал гардуулах үйл явцаас илүүтэй зочдын төрх маш их анхаарал татсан юм. Улаан хивсний зочдоос "Man with a Plan" цувралын зургаан настай од Хала Финли хамгийн өхөөрдөм харагдаж байлаа.
Женнифер Лопез Reem Acra брэндийн даашинз өмссөн нь түүний бага зэрэг жин хассаныг тодотгож өгчээ. "Orange is the New Black" цувралын жүжигчин Руби Роуз улбар шар өнгийн өмдөн хослолыг тод уруулын будагтай гайхалтай зохицуулж чадсан байна. People's Choice Awards наадмаас утга уянгын киноны төрөлд "Шилдэг эмэгтэй жүжигчин" болсон Блейк Лайвли шагналаа гардаж авахдаа Elie Saab загварын ордны урт хар өнгийн цацагтай даашинз өмсчээ. Энэ үдэш авсан шагналынхаа тоогоор Бритни Спирс тэргүүлсэн. Тэгэхдээ та түүний сонгосон гоёлыг хараагүй нь дээр байх.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн одуудын дунд сул задгай тавьсан эсвэл гөлгөр үс хамгийн түгээмэл засалт боллоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт