“Сэтгэшгүй оддын чуулган - 2022” арга хэмжээний сүүлийн өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ?

Үзэсгэлэнт Цагаан суваргыг түшиглэн байрладаг Говь Каравансерай амралтын газарт нийт хоёр өдрийн турш үргэлжилсэн “Сэтгэшгүй оддын чуулган - 2022” соёлын одон орон судлалын аялал амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээний эхний өдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдөр зочид од эрхэс, зурхайн ордуудтай илүү дотно танилцаж, шөнийн оддыг дурангаар хараад зогсохгүй 20 жилд ганц удаа тохиодог Санчир, Бархасбадь, Ангараг, Сугар, Буд гаргуудын нэг шугамд жагссан тэрхүү онцгой мөчийг ажигласан билээ. Тэгвэл хөтөлбөрийн сүүлийн өдөр зөвхөн Говийн бүс нутгаар байрлах хүн төрөлхтний өв гэгддэг дурсгалт газруудаар аялах боломж олдсон юм.

Зочид Дэл уулын хадад дээр таван мянган жилийн тэртээх үед дүрслэгдсэн зургуудыг ойроос харж, Дундговь аймгийн музейн эрхлэгч тэдгээрийн түүхийг талаар тайлбарлаж байсан бол Дэл уулын 32 хүнт хадны зураг дээр хүрэлцэн ирэхэд Увс аймгийн Алтай хамтлаг өвөрмөц хэмнэлтэй ая дуу болон бүжгээрээ аялагчдын мэдрэмжийг хөглөж чадсан билээ. Мөн хаалтын арга хэмжээний үеэр UB Drums болон Алтай хамтлаг дуу хөгжмөө хамтран эгшиглүүлэх тэр мөчид Тэнгэрийн хаяа рестораны уур амьсгал улам баяр хөөрөөр нэмэгдэж, хоёр өдрийн турш нүдээ баясгаж, сэтгэл догдлуулсан үйл явдлуудыг мэдэрсэн аялагчид тойрон бий биелгээ бүжиж наадацгаалаа.

Алтай хамтлаг

Харин 26-ны өдрийн өглөө Говь Каравансерайн амрагчид Цагаан суварга дээр очиж, догшин байгалийн бүтээлтэй танилцаад Улаанбаатар хот руу буцах замдаа гарч арга хэмжээг албан ёсоор өндөрлөсөн юм.

Санаачлагч

Дундговь аймгийн засаг даргын тамгын газар

Ерөнхий зохион байгуулагч:

Говь Каравансерай

Хамтран зохион байгуулагч

Дарк скай Монголиа ХХК

Music Curator Hulgo

Алтай хамтлаг

Дундговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар

Gobi Caravanserai

Утас: 7709 1232

Facebook: Gobi Caravanserai

Instagram: @gobicaravanserai_lodge

Д.Марал

2022-06-27, 14:32