Сонирхолтой байдлаар мэдээллээ аваарай
Kurzgesagt сувгаас та хүний биеийн анатоми бүтэц, сэтгэл судлал, эрүүл мэнд гээд шинжлэх ухааны бүхий л мэдээллийг олох боломжтой. Магадгүй Kurzgesagt сувгийг үзсэний дараа шинжлэх ухаан гэдэг ийм сонирхолтой билүү гэх асуулт толгойд тань орж ирэх болов уу. Маш өнгөлөг, сонирхолтой зураглалтай учир бяцхан хүүхдүүдтэйгээ ч хамт үзэхэд тохиромжтой.
Мэдлэгийг тань бага багаар нэмэгдүүлэх болно хэмээх уриатай Life Noggin сувгаас шинжлэх ухааны тухай мэдээлэл болон сонирхолтой таамаглал, хэлэлцүүлгүүдийг олж сонсоорой.
Дэлхийн шилдэг мэдээллийн платформ болох Vox сайтын Youtube сувгаас сэтгэл судлал, философи болоод улс төр, нийгмийн харилцааны тухай мэдлэгүүдийг олох боломжтой. Түүнчлэн аялал, хоол зэрэг амьдралын хэв маягтай холбоотой хэрэгцээтэй мэдээллүүд ч бий.
BBC сувгийн бэлдсэн шинжлэх ухааны тухай сонирхолтой бичлэгүүдийг үзэхийг хүсвэл BBC Earth Lab-ыг дагаарай.
TED-Ed сувгaac график дүрслэл бүхий түүх, шинжлэх ухаан, байгаль судлал гээд философийн үүднээс хандсан төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой бол TED cувгаас шинэ нээлт, эрүүл мэнд, хосын харилцаа гээд үнэ цэнтэй сэдвүүдийг ердөө арав гаруй минутад багтаан ярьсан илтгэлүүдээр дамжуулан олж сонсох боломжтой.
Хорвоо ертөнцийг шинжлэх ухаанч талаас нь таньж мэдэхийг хүсвэл SmarterEveryDay сувгийг дагаарай. Энэхүү хуудсыг хөтлөгч залуу өдөр тутмын амьдралд тохиолддог төрөл бүрийн үйл явдлууд дээр дүгнэлт хийж бусадтай хуваалцдаг байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт