Sex and the City цувралын шүтэн бишрэгчдэд зориулав
2000-аад онуудын гол цуврал Sex and the City шинэ ангиудтайгаар HBO Max стриминг платформ дээр эргэн ирэхээр болсныг бид өмнө нь мэдээллэсэн билээ. And Just Like That хэмээн нэрлэгдэх нийт 10 ангитай шинэ мини-цуврал хэзээ дэлгэцнээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч одооноос шуугиан дэгдэж, хүн бүр тус цувралын талаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан Нью-Йоркийн Magnolia нэртэй бейкериний газар цувралын нэгэн ангид гардаг алдарт ягаан капкейкний жороос хуваалцлаа.
Саванд гурил, хөөлгөгч нунтаг, хүнсний сода болон давсаа хийж холино. Сүү болон цөцгийг өөр саванд тусад нь холино.
Миксерийн тусламжтай сливочное масло, сахар болон ванилинийг дундаж хурдны тохиргоогоор хутгана. Холимог тань хөнгөн, хөвсгөр болох учиртай бөгөөд ингэхийн тулд ойролцоогоор 3-5 минут миксердэх шаардлага гарна. Дээрээс нь өндөгний цагааныг нэмж дахин хутгана. Дараагаар нь энэхүү холимог дээрээ өмнө бэлдсэн гурилын холимог болон сүү, цөцгийтэй холимогоо бага багаар хийж хутгана.
Бэлэн болсон гурилыг капкейкний хэвэндээ хийж 160 градуст 20 минут жигнэнэ. Гурил бэлэн болсон эсэхийг модон саваагаар шалгаж, модонд гурил наалдсан байвал болоогүй байна гэж үзнэ.
Ванилийн кремийн жор:
Миксерийн дундаж хурдны тохиргоогоор сливочное маслогоо хөнгөн, хөвсгөр болтол нь хутгана. Дээр нь ванилин нэмж нэг минутын турш хутгана. Дараагаар нь сахарная пудраг бага багаар нэмж хутгана (нэг хийхдээ нэг стаканыг). Холимог өтгөн бүтэцтэй болж ирэх үед сүүгээ нэмнэ. Бага хурдны тохиргоогоор үргэлжлүүлэн миксердэнэ. Холимог тань гөлгөр, тослог бүтэцтэй болох үед хүнсний будагнаас хэдхэн дуслыг нэмнэ (мөн л нэг, нэг дуслаар аажмаар нэмэх хэрэгтэй).
Эцэст нь капкейкнүүд дээрээ кремээ түрхэж, нэмэлт чимэглэлээ тавина.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт