Намайг бага байхад амралтын өдрөөр манай ээж эрт босоод бидэнд шарвин шарж өгдөг байлаа. Өглөө сэрэхэд гэрээр дүүрэн сайхан үнэр үнэртээд хурдхан шиг босож ээжийнхээ хийсэн шарвинг идмээр санагддаг байж билээ. Амралтын өдөр болохоор энэ үнэрийг хааяа өгүүлдэг юм. Тийм учраас судалж байгаад шинэ пэнкэйкний жор олж туршиж үзсэн байгаа. Энэ жор яагаад надад их таалагдаж байгаа вэ гэхээр сүү, өндөг, гурил огт ороогүй, эрүүл, амттай бөгөөд хийхэд маш амархан. Энэ жороо та бүхэнтэйгээ хуваалцъя. Таалагдана гэж найдаж байна.
Овьёосоо гал тогооны комбайн эсвэл кофе бутлагчинд хийж, 2 минут орчим гурил шиг нарийн ширхэгтэй болтол боловсруулна. Бүйлс самраа мөн адил гурил шиг болтол нь сайтар буталж өгнө. Буталсан овъёос, бүйлсний гурил болон шанцай, давс, чиа үр гээд бүх хуурай орцнуудаа саванд хийж сэрээгээр бөөгнөрсөн хэсгүүдийг бутлаад сайтар холино. Гадил жимсээ арилгаад, сэрээгээр нухна (хүүхдийн хоол шиг зөөлөн болтол нь). Нухсан гадил, сүүний орлуулагч болон агчийн сиропоо хуурай орцнууд дээрээсээ нэмээд, өтгөн зуурмаг болтол сайн холино. Гурилаа барьцалдуулж өгөхийн тулд 10 минут орчим байлгана.
Плиткаа халааж, хайруулын тавган дээрээ наргил модны тосоо хайлуулна. Халсны дараа нь галаа багасгаад шарвингаа шарж эхэлнэ. Зуурмагаасаа хоол хутгадаг халбаганы хэмжээгээр (ойролцоогоор 60 мл) хийгээд, халбагаараа дугуй хэлбэрт оруулна. Аль аль тал дээр нь бага гал дээр 3 минут болгоно.
Таваглахдаа агчийн сироп, хэрчсэн гадил, жимсгэнэ, бүйлсний тос, самар болон төрөл бүрийн үрээр гоёж болно. Сайхан хооллоорой!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт