Альпийн нурууны Монблан уулын нэрээр овоглосон тансаг зэрэглэлийн Montblanc брэндийг хүмүүс яагаад сонгодог вэ? Montblanc-ийн алдартай үзэгнүүд дотроос Альберт Эйнштейн, Леонардо да Винчи, Лучано Паваротти нарын нэрийг мөнхжүүлсэн загварууд юугаараа онцгой вэ?
Montblanc брэндийн бүтээсэн 110 жилийн түүхтэй өв соёлыг бүхэлд нь зургаан жигүүрт хувааж болдог. Альпийн нурууны Монблан уулыг дээрээс нь дүрсэлсэн тус брэндийн зургаан талт хэлбэртэй логонд Montblanc-ийн бүтээсэн үзэг, цаг, өв уламжлал гээд хосгүй нандин үнэ цэнэ нь оршиж байдаг юм. Тухайлбал Montblanc-ийн уран дархчууд тансаг зэрэглэлийн үзэг, цаг, үнэт эдлэл, арьсан эдлэлээ бүтээхдээ эд эс бүрийг нь гар ажиллагаагаар хийж, алт, мөнгө, титан, алмаз зэрэг хамгийн үнэ цэнэтэй эрдэнийн эдээр урладаг уламжлалтай. Тэдэн дотроос Montblanc-ийн философийг хамгийн ихээр тодорхойлдог зүйл бол дээд зэргийн чанартай үзэг, үзгэн балнууд юм.
Montblanc-ийн үзэг нэг бүр хүн төрөлхтний оюун ухаан, эрдэм мэдлэгт тэмүүлсэн түүхийн сэтгэл хөдөлгөм үйл явдлаас өөртөө агуулж, Европын бичиг соёлын эртний уламжлалыг хадгалж, ирээдүй рүү түүчээлсэн шинэлэг, орчин үеийн загвартай байдаг онцлогтой. Тийм ч учраас өнөөдөр дэлхий нийт "Montblanc-ийн үзэг ба бусад үзэг" гэсэн товчхон ангилал гаргасан биз ээ.
Монголд ч мөн адил шилдэг улс төрчид, чадварлаг бизнесменүүд, улс орноо гадаадад төлөөлдөг дипломатчид зэрэг ажил хэрэгч хүмүүс үйл хэргээ явуулахдаа Montblanc үзгийг л сонгон хэрэглэж, гэрээ, хэлэлцээр, албан захидлаа зөвхөн Montblanc-ийн бүтээлээр үзэглэхийг эрхэмлэдэг. Энэхүү үнэ цэнэтэй, нэр төрийн баталгаа болсон чанар нь аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдээр улам бүр идэвхижиж, хүмүүс хайртай, дотны хүндээ Montblanc-ийн үзэг бэлэглэж, амжилт хүсч буйгаа илэрхийлдэг болжээ.
Montblanc анх 1906 оноос эхлэн гаргаж эхэлсэн бичгийн хэрэглэл нь өнөөдөр Meisterstück, Montblanc M, Starwalker, Bohème, Writers edition, Great characters editon, Muses edition, Montblanc heritage зэрэг цувралуудад хуваагддаг. Эдгээр цувралуудын аль ч үзэг өөртөө маш үнэ цэнэтэй учир утгыг агуулж, шинийг сэдэх, бүтээн туурвих, ялан дийлэхийн бэлгэдлийг илэрхийлдэг юм. Тиймээс бид Montblanc-ийн хамгийн алдартай хязгаарлагдмал тоогоор гарсан цуглуулгаас дөрвөн үзгийг танд онцлон танилцуулъя. Танд болоод хайртай, дотнын хүмүүст тань бүтээн туурвихуйн онгод хайрлана гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна.
Leonardo Limited Edition
Сэргэн Мандалтын үеийн агуу их зохион бүтээгч Леонардо да Винчигийн хүсэл тэмүүлэл, уран санааг Montblanc–ийн уран дархчууд удаан хугацаанд судласны үндсэн дээр Leonardo Limited Edition үзгийг бүтээжээ. Да Винчигийн нисдэг механизмыг тодорхойлогч далавчны сийлбэрийг германы уран дархчууд эх зургаас нь авч тус үзгэнд буулгасан ба зогсолтгүй хөдөлж, урагш тэмүүлэхийн бэлгэ тэмдэг болсон эргэгч арааг хавчааранд нь суулгаж өгсөн байгаа. Энэхүү үзгийг эзэмших хүний бүтээн туурвих онгод үргэлж хөглөгдөж байг гэсэн бэлгэдлээр үзэгний эх биеийг дээд зэргээр өнгөлсөн цагаан алтаар хийсэн байгаа.
Luciano Pavarotti Limited Edition 888
Хагас
The AlbertEinstein Limited Edition 3000
Хүн төрөлхтний дундаас төрөн гарсан агуу эрдэмтэн Альберт Эйнштейн анх 1905 онд дэвшүүлж гаргасан "Харьцангуйн онол"-д энэхүү тосон балыг зориулан бүтээсэн юм. Тиймээс тосон балны их биеийг харьцангуйн онолын томъёогоор чимж, таглааг нь орчлон ертөнцийн хязгааргүй орон зай, цаг хугацааг илэрхийлсэн өвөрмөц загвартай бүтээжээ. Энэхүү үзэг нь эзэндээ "Хүний оюуны чадвар цаглашгүй их бөгөөд, танд хязгааргүй их боломж бий" гэдгийг сануулж, хийж буй ажил хэрэгтээ үргэлж итгэлтэй байх урам зоригоор тэтгэж байх болно.
Personal Code Ink Edition
Энэхүү онцгой цуврал нь "Personal Code Ink" гэдэг маш онцгой бэхэнд зориулагдан гарсан юм. Тэрхүү бэх нь нүдэнд харагддаггүй, дахин давтагдашгүй, хүний ДНХ кодтой харьцуулж болох ургамлын кодыг агуулдаг. Үүнийг хуулбарлаж, микроскопоор харж эсвэл шинээр бүтээж болдоггүй аж. Харин энэхүү "Personal Code Ink" бэхээр аливаа бичиг баримт эсвэл ямар нэг дурсгалт зүйл дээр бичсэн үгүйг зөвхөн Montblanc лабарораторийн шинжилгээгээр баталгаажуулах боломжтой.
Personal Code Ink Edition-д зориулж Montblanc брэнд Meisterstuck LeGrand Signature Pen болон цагаан алтаар бүрсэн The Meisterstuck Solitaire Barley LeGrand Rollerball үзэг гаргасан юм. Захиалгаар тусгайлан хийсэн, алтадсан гэртэй Meisterstuck LeGrand Signature үзгээр бараг бүх гадаргуу дээр гарын үсэг зурах боломжтой. Тиймээс та өөрийн дахин давтагдашгүй байдлаа энэхүү үзгээр баталгаажуулах боломжтой. Дашрамд дурдахад Personal Code Ink Edition цувралын үзэг болон бэх нь тусгай алтан хавтантай тансаг модон хайрцагтай ирдэг байгаа.
Montblanc брэндийн Moнгол дахь албан ёсны Boutique дэлгүүр
Утас: 11-320062, Хаяг: Сэнтрал таур 2 давхар
Эх сурвалж: http://www.buro247.mn/beauty/our-choice/ta-arsnykhaa-darkhlaag-demzhdeg-shiseido-ultimune-serum-tand-tusalna.html
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт